text
stringlengths 44
180k
|
---|
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн оны дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журамын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч тогтоосон хугацаанд төлнө. тоогоор төгссөн бол нэгдүгээр сард тоогоор төгссөн бол хоёрдугаар сард тоогоор төгссөн бол гуравдугаар сард тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард тоогоор төгссөн бол тавдугаар сардТээврийн хэрэгслийн албан татвар төлбөрийг сарын ний өдрөөс өмнө төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй болно.Татвар төлөгч Та тээврийн хэрэгслийн албан татвар төлбөрийг төлөхдөө өөрийн харъяа дүүргийн татварын хэлтсийн дансны дугаарын дагуу аль ч банкинд төлөх боломжтой. Мөн аль ч татварын хэлтэс татвар хураах цэгүүдэд албан татвар төлбөр төлсөн баримтаа үзүүлж тамга даруулан баталгаажуулах боломжтой.Холбоо барихЦахим хуудас Харилцах утас МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ дугаар зүйл. Албан татвар төлөх хугацаа Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн дугаар сарын ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв дугаар сарын нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө. ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ шинэчилсэн найруулга дугаар зүйл. Татварын хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх захиргааны хариуцлага үйлдэл эс үйлдэхүйгээр татвар алданги торгууль төлөхөөс зайлсхийсэн хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж Нийслэлийн Татварын газраас мэдээллээ. |
ДУГААР САРЫН БУЮУ ӨНӨӨДӨР ДАРААХ ГАЗРУУДАД ЦАХИЛГААН ТҮР ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАНАБАЯНЗҮРХ ДҮҮРЭГ цагт р хороо р хороолол Намяанжүгийн р байр Консулын р гудамж Амела цэцэрлэг Экспресс хэвлэх үйлдвэр Идэр ДС Бэрэн Макс импекс Кэй энд Ти констракшн Монхан трейд Баян хайрхан трейд Ёл хангай Гурван болд ХХКууд Цагаанхуаран дэвшил ЦТП Шилэн зах болон эдгээрийн ойр орчмоорСҮХБААТАР ДҮҮРЭГ цагт р хороо орчмоор цагт р хороо Ар согоот Банкны зусланХАНУУЛ ДҮҮРЭГ цагт р хороо Хүнсний коллеж Хос өргөө А Б Талх айл Автобус болон эдгээрийн ойр орчмоор р хороо Өлзийт хороолол. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХКтай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН үйлдвэр компаниудад мэдээлэх болно.Цахим үйлчилгээ Мэдээлэл лавлагаа авах утас |
Нийслэл хотын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үйл ажиллагаа нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хамтран бэхжүүлэх чиглэлээр өнөөдөр Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.Хотын нийтийн тээврийн салбарын санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр тус салбарын нөхцөл байдлын судалгаа үнэлгээг гүйцэтгэхээс нийтийн тээвэр төлөвлөлтийн өөр өөр хувилбаруудад дүн шинжилгээ хийн дунд хугацааны санхүүгийн тогтвортой байдлын стратегийг боловсруулах аж. Дээрх үнэлгэ стратеги нь нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулан үр ашгийг нэмэгдүүлж сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй нийтийн тээврийн салбарт зарцуулж буй татаасын хэмжээг бууруулах зорилготой аж.Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэхдээ Төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн процессын ил тод харилцан уялдаатай байдлыг сайжруулснаар аливаа хотын хэрэгжүүлэгч чиг үүрэг бүхий байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог дээшлүүлэн төслүүдийн үр өгөөжийг улам нэмэгдүүлэхэд тустай. Үүний адил хот нийтийн тээврийн үйлчилгээг санхүүгийн хувьд тогтвортой байдлаар үзүүлэхэд стратеги боловсруулах нь тустай байдаг. Одоогийн төсвийн хүндрэлтэй цаг үед дээрх асуудлуудын ач холбогдол улам ихсэж байна. гэв.Энэхүү түншлэл нь Дэлхийн банкны төр хувийн хэвшлийн дэд бүтцийн зөвлөх сангаар санхүүжиж буй техникийн туслалцааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Дэлхийн банкнаас Улаанбаатар хот дахь төрийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийн үргэлжлэл юм. Дэлхийн банкны тээвэр МХХТийн Олон улсын газар нь хотын нийтийн тээврийн төлөвлөлт удирдлагын чадавх бэхжүүлэх мөн одоо хэрэгжиж буй Ухаалаг автобус төслийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх зэргээр Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахад суурийг бий болгоход Улаанбаатар хотын захиргаатай нягт хамтран ажиллаж ирсэн юм гэж Нийслэлийн ЗДТГын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. |
Баянгол дүүргийн р хороо буюу Улаанбаатар зүтгүүрийн депогийн эзэмшлийн газар дээр Нарны хороолол гэх хороолол бий. Уг барилгыг захиалсан барьсан нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн Хурд групп ХХК. Ашиглалтад ороод удаагүй уг барилгын лифт өчигдөр унажээ. Тодруулбал өчигдөр орой Нарны хороололын р ээжлийн р байрны лифт хоёр давхараас огцом унаж давхарт ирсэн байна. |
Английн Манчестер хотын Манчестер Арина цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа дэлбэрэлт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлбэрэлтийн улмаас хүн амиа алдаж ойролцоогоор хүн шархадсан тухай тус хотын цагдаагийн байгууллага хуудаснаа жиргэжээ.Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй болсон үйл явдлыг Аймшигт террорист халдлага хэмээн нэрлэв.Манчестер Арена цэнгэлдэх хүрээлэн нь мянган хүний багтаамжтай бөгөөд Европын холбооны хамгийн том цэнгэлдэх хүрээлэн ажээ. Тус цэнгэлдэх хүрээлэнд Мадонна болон Лучано Паваротти зэрэг дэлхийн алдартнууд тоглолтоо хийдэг байжээ. |
Авлигатай тэмцэх газар оны тавдугаар сарын ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.Өнгөрсөн долоо хоногт мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс нь зөрчилгүй байсан бол ийг нь буцааж т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.Төрийн банкны Алтай хотхоны тооцооны төвийн захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ц.Ичинхорлоо Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Э.БатЭрдэнэ Нийслэлийн статистикийн газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Монголжингоо нарын зэрэг иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.Томилсон тушаал захирамжийг хүчингүй болгуулах хууль журам зөрчсөн хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй холбогдох материал дутуу ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Цагдаагийн ерөнхий газар Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.ЭХ СУРВАЛЖ АТГ |
оны тохижилт ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн хорооллын туслах замын тохижилтын ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ өнгөрсөн дөрөвдүгээр сарын ны өдөр эхлүүлсэн. Уг ажил төлөвлөгдсөн графикийн дагуу үе шаттайгаар хийгдсээр байна. Одоогийн байдлаар ум газар авто замын хашлага м ус зайлуулах хоолой ум явган хүний замын хавтан хийж ум газарт хайлаас суулгаад байгаа юм. Тохижилтын ажил хувьтай байгаа бөгөөд уг ажлыг зургаадугаар сарын нд дуусгахаар ажиллаж байна гэж Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГаас мэдээллээ. |
Энэ онд нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Авто замын урсгал засвар нөхөөсний заадасны нийт ажлаас ажлын гэрээг байгуулж ажлыг эхлүүлээд байна.Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс цагийн хооронд хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө Чингисийн өргөн чөлөөний замын хучилтын заадас засвар нөхөөсний ажил хувьтай Доржийн гудамж Нарны зам Үйлдвэрчний эвлэлийн гудамж Ажилчны гудамж Тээврийн товчооны гудамж Энэбишийн гудамж Баруун турууны замд заадас засвар нөхөөсний ажил хийгдэж байна. Нийт урсгал засварын ажлыг ирэх сарын нд дуусгах юм гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. |
Зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амьтанд анх удаа Улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хийжээ. Сүүлийн жилүүдэд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Эрхтэн болон Үүдэл эсийг шилжүүлэн суулгах өндөр технологийг шат дараатайгаар нутагшуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.Энэ удаад амьтанд зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг анх удаа академич Н.Баасанжаваар удирдуулсан баг хийсэн байна.Туршилтын мэс заслыг цаашид үргэлжлүүлэн хийх бөгөөд одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэг амьгүй донороос гурван хүнд нэгэн зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах түвшинд хүрсэн ба Зүрх шилжүүлэн суулгах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дөрвөн хүний алтан амийг аврах боломж бүрдэх юм. Сүүлийн жилүүдэд тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг удаа хийж бөөрний өвчтэй элэгний өвчтэй хүний амийг аварчээ. |
Нэгдүгээр сарын ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа хүртэл төгрөгөөр нэмсэн юм. Мэдээж шатахууны үнийн өсөлтөд нийгэм даяараа таатай хандах боломжгүй л дээ. Тиймээс ч шатахууны үнэ нэмэгдүүлсэн шалтгаанаа бодитой судалж хууль бусаар нэмэгдүүлсэн тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулиар холбогдох компанийн эздэд хариуцлага тооцож хэрэглэгчдэд учруулсан хохирлыг барагдуулах Цаашид шатахууны үнийг тогтвортой байлгах чиглэлээр үзүүлж буй татварын хөнгөлөлтийн үр дүн борлуулалтыг оновчтой болгох Өнөөдрийн байдлаар импортоор орж ирж буй шатахууны орчим хувийг цөөн тооны томоохон компаниудад бөөний үнээр хөнгөлөлттэй нийлүүлж байна Шалгалтын үр дүнг үндэслэн үнийг зохистой түвшин буюу хуучин үнээр нь хэрэглэгчдэд хүргэх хэрэгтэй байна гэсэн шаардлагыг нэр бүхий аж ахуй нэгжүүдийн зүгээс тавьж байсан. Гэхдээ импортлогчид хэний ч үгэнд ороогүй. Үнээ хэвээр нь барьж байгаа юм. Уул уурхай хүнд үйлвэрийн яамнаас хоёрдугаар сард мэдэгдэхдээ шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж хяналт шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байгаа гэж байсан. За мөн ажлын хэсгийн зүгээс Компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэн. Тиймээс шатахууны үнээ буцааж буулга гэсэн үүрэг өгсөн гэх мэдээлэл байсан юм. Гэсэн ч импортлогчдод тэр үүрэг нь падлийгүй байж таарсан. Сануулахад шатахууны үнийн өөрчлөлттэй холбоотойгоор УУХҮЯны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээлэл өгөхдөө шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж хяналт шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг АМГТГ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох байгууллагуудтай хамтран байгуулан ажиллаж байна. гэж байсан юм. За харин ажлын хэсгийн зүгээс шатахууны үнийг буулгах ёстой гэж үзсэн ч импортлогчдод огт хамаагүй шийдвэр болоод өнгөрсөн юм. |
Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгч Т.Бямбаа Хятад Улсын томоохон хөрөнгө оруулагч компаниас зам барьж өгнө хэмээн таван сая ам.доллар залилжээ. Тэрээр Монголд хоёрхон ерөнхийлөгч байдаг. Нэг нь Ц.Элбэгдорж нөгөө нь би байна даа Би МУд хэн зам тавих эсэхийг шийддэг. Ажил гэдгийг дор нь гялалзуулдаг хүн гэж намайг л хэлнэ гэх мэтээр өөрийгөө рекламдсаар их хэмжээний мөнгө авсан боловч өнөөдрийг хүртэл нэг сантиметр ч зам тавиагүй байна. Түүний уг үйлдэлтэй холбоотойгоор ХУДийн Цагдаагийн хэлтсээс шалгасан боловч онд дүүргийн прокурорын газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр өнөөдрийг хүртэл хохирогчид нэг ч төгрөг өгөлгүй улсын нэр хүнд төр засгаас итгэж олгосон эрх мэдэл албан тушаалыг хувийн ашиг сонирхлын дагуу урвуулан ашиглажээ. Т.Бямбаа мэт хүмүүсээс шалтгаалан Монгол Улсад итгэж хамтарч ажиллах гадаадын хөрөнгө оруулагчид нүүр буруулсаар сайд дарга нар гадаад томилолт бүрээр зээл хүсэж гуйлгачилж байна. Улсын нэр хүндийг ашиглан луйвар хийсэн энэ мэт хүмүүст төр засаг хууль шүүхийн байгууллагаас чангахан хариуцлага тооцож гадаадын хөрөнгө оруулалтыг буцаасан нөхдөд сануулахаар Т.Бямбаа нь залилж авсан сая ам.доллараараа Зам тээврийн хөгжлийн яам болон тухайн үеийн эрх мэдэлтнийг авлигадаж Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгчийн албан тушаалыг горилсон тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт хийх эрхтэй болсон гэгддэг. Монгол Улс түүхэндаа анх удаа төрийн бус байгууллагад итгэж төрийн үйлчилгээг даатгасан боловч тэрээр зөвхөн амин хувийн ашгаа бодож гэмт хэрэг үйлдэх замаар улсынхаа хөгжлийн алхамыг чөдөрлөсөн юм.Таван сая ам.доллар залилсан гэгдэх Т.Бямбаа гэж хэн бэТ.Бямбаа нь ШУТИСийг замын инженер мэргэжлээр төгссөн. оноос Монголын авто замчдын холбооны тэргүүнээр ажиллаж эхэлжээ. онд Монголын авто замчдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллах болсон. оны дугаар сараас эхлэн замын тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлтийг хийх эрхийг Зам тээврийн хөгжлийн яамнаас МАЗХнд олгосон нь гадаадын тэргүүлэгч компанийг залилсан мөнгөөр энэ их эрх мэдлийг гартаа оруулсан гэгдэг таамгийг төрүүлээд байгаа юм. оны р сарын ныг хүртэлх жил хүрэхгүй хугацаанд тусгай зөвшөөрлийн бүрдүүлэлт хийж эдгээр компаниуд тусгай зөвшөөрлөө авсан байдаг.Т.Бямбаа хэргээ хүлээсэн ч ХУДийн прокуророос хэрэгсэхгүй болгожээБерун майнинг групп нь Т.Бямбаа гэгчид таван сая ам.доллар залилуулсан тухайгаа онд цагдаагийн байгууллагад хандсан аж. Гэтэл прокурорын байгууллагаас хэргийг сар шалгасны эцэст учир битүүлэг шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ. Шалгагдаж байх хугацаанд Т.Бямбаа нь өөрийн өгсөн мэдүүлэг бүрт залилсан мөнгөө эргүүлэн төлөх тухай дурьдаж хэргээ хүлээн зөвшөөрсөн хэмээн тэмдэглэгджээ. Прокурорын уг шийдвэр нь Берун майнинг группын төлөөлөгчдөд монголын хууль хяналтынхан гэмт хэрэгтнүүддээ ял завшуулж хөрөнгө оруулагчдыг хохироодог гэх ойлголтыг төрүүлж байсан ч Монголд шударга шүүх байдаг гэх итгэл нь дахин прокурорын байгууллагад хандахад хүргэжээ.Үргэлжлэл бийТ.Цолмонсайхан |
Баянзүрх р хороо Хүрэл тогоот Одон орон судлах Оргил төв ойр орчмоор р хороо Товчоо орчмоор Дэнжийн Т Петровис МОйл Шунхлай ШТСууд Скай Резорт Монгол Хабитат Хүрхрээ тур Монгол тур ХХКууд болон эдгээрийн ойр орчмоор Чингэлтэй р хороо р байр ЧДийн ЭМН Нийгмийн даатгалын хэлтэс Эхлэл сургалтын төв болон эдгээрийн ойр орчмоор Баянгол р хороо Химийн шингэн Сор кашимер Инкон Алтан булаг ДЦСийн р гудамж Сонгино хайрхан р хороо дүүргийн Нэгдсэн эмнэлэг р сургууль Ирээдүй дунд сургууль р цэцэрлэг А Б В А Б айл ЭХний айл болон эдгээрийн ойр орчмоор |
Нийслэлийн цагдаагийн газраас иргэдийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүлийн ажиллагааг боловсронгуй болгох зорилгооор Эргүүл дэд хөтөлбөрийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн хурлаар батлуулсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тэмцэх нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюцлгүй байдлыг хангах зорилгоор хотын хэмжээнд Дугуйт эргүүл ажиллаж эхэллээ хэмээн Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэл хотын хэмжээнд Дугуйт эргүүл ажиллаж эхэллээ. |
Улаанбаатар үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг БОАЖЯ нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран ирэх сарын ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд эх орон болон гадны улс орон руу зорчих аялах үеийн нэгдсэн мэдээлэл олгох аялалын ерөнхий мэдээлэл зөвлөмж зөвлөгөө өгөх өөрөөр хэлбэл мэдээллийн нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх зорилготой Аялал бүхэн аз жаргалтай уриан дор зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Үүнд Их дээд сургууль аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн борлуулагчид төсөл хөтөлбөрүүд манай улсад суугаа элчин сайдын яамд мэргэжлийн холбоод аймаг орон нутгийн аялал жуулчлалын газар тусгай хамгаалалттай газар аялал жуулчлалын аутбаунд компани авиа компаниуд болон бизнес эрхлэгчид оролцон үйл ажиллагаагаа сурталчилах боломжтой. |
Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир хөндлөнгийн хяналтын Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББтай хамтран хороо ЗДТГын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон асуудал хариуцсан мэргэжилтний хамт хорооны хог хаягдлын үйлчилгээ гудамж зам талбайн цэвэрлэгээний байдалтай танилцав. Энэ үеэр зарим зөрчлүүдийг газар дээр нь илрүүлж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөрчил гаргасан иргэн байгууллага аж ахуй нэгжүүдэд үүрэг болголоо. Тухайлбал дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт УНЧ улсын дугаартай портер машинтай иргэн барилгын хог асгаж байсныг Цагдаагийн дугаар хэлтэст шилжүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авахаар болов. Мөн дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Меркури захын цэвэрлэгээ хангалтгүй эрүүл ахуйн шаардлага хангаагүй хогийн савтай байсныг байгууллагын удирдлагад биечлэн танилцуулж зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГаас мэдээллээ. |
Цаг дулаарч байгаль дэлхий өнгөө зассан энэ үед дүүргүүдэд байрладаг усан оргилуурууд ажиллаж эхэлсэн байна. Жишээлбэл Тусгаар тогтнолын талбай Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн зүүн талд Тогоочийн хөшөө Ард кино театрын цэцэрлэгт хүрээлэн зэрэг байршилд усан оргилуур ажиллаж эхэлжээ. Нэмэлтээр байршилд усан оргилуур ажиллуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГаас мэдээллээ. |
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа нэртэй мэдээлэл барьцаалагч төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхжиж гаруй орны мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн талаар хэвлэлүүд мэдээлж байна.Уг цахим халдлага Монгол Улсын цагаар оны дугаар сарын ны өдрийн . цагт болсон. нэртэй хортой код нь компьютерийн дискэнд байрших мэдээллийг шифрлэн түгжиж ойролцоогоор ам.доллар төлөхийг шаардах төлбөр төлсөн тохиолдолд түгжээг тайлах төлөөгүй тохиолдолд тодорхой хугацааны дараа төлбөрийн хэмжээг өсгөх цаашлаад файлаа алдах аюулд хүргэдэг байна.Энэхүү хортой код нь үйлдлийн системийн алдааг ашиглан богино хугацаанд өргөн хүрээг хамарсан гэж судлаачид үзэж байна. Харин Майкрософт корпораци уг програмын алдаагаа өнгөрсөн гуравдугаар сард засварласан тухайгаа олон нийтэд мэдэгдэж байжээ.Энэ удаагийн халдлагад дээр дурдсан засварыг хийгээгүй компьютерууд өртсөн бөгөөд цаашид энэ засварыг хийгээгүй эсвэл хийх боломжгүй хэрэглэгчийн компьютерууд халдлагад өртөх эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна. Тиймээс ТЕГын Төрийн мэдээлэл холбооны газраас дараах зөвлөмжийг олон нийтэд хүргэж байна Майкрософт корпорациас оны дугаар сарын ний өдөр гаргасан дугаартай эмзэг байдлын засварыг зааврын дагуу авч хэрэгжүүлэх. Дээрх засварыг авч хэрэгжүүлэхээс өмнө эсвэл авч хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд сүлжээний зарим хандалт портыг хааж хорт кодын тархалтыг хязгаарлах. Хууль сахиулах байгууллагуудад хандах нотлох баримт болон бусад зүйлсийг гаргаж өгөх. Барьцаанд нэхсэн төлбөрийг төлөхгүй байх хэрвээ төлсөн тохиолдолд таны мэдээлэл сэргэх цаашид тархахгүй байх гэсэн баталгаа байхгүй гэдгийг ойлгох. Цахим орчны аюулгүй байдлын түвшинг өндөрсгөж цахим аюул заналын үед ажиллах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах хэрэгжүүлэх найдвартай нөөцөөс мэдээллийг сэргээх мэргэжлийн байгууллагад хандах гэх мэт. Мэдээ мэдээллээ нууцлал ач холбогдол үнэ цэнээр нь ялгаж нөөцлөх нөөцийн аюулгүй байдалд хяналт тавих ажиллагааг зохион байгуулж хэвшүүлэх. Компьютерийг удирдах хэрэглэх эрхийг зааглан ялгаж ердийн хэрэглэгчийн эрхийг хамгийн бага түвшинд байлгах зарчим баримтлах эрхийн түвшинтэй уялдуулан мэдээ мэдээлэлд хандах үйл ажиллагааг зохион байгуулах. Цахим орчинд дайгдсан хорт кодыг эцсийн хэрэглэгчид хүрэхээс нь өмнө илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах сэжиг бүхий цахим шууданг нээхгүй байх нээсэн тохиолдолд аюулгүй байдал хариуцсан ажилтанд яаралтай үнэн зөв мэдэгдэх. Оюуны өмч зохиогчийн эрхийн зөрчилгүй үйлдлийн систем хэрэглээний болон вирусын эсрэг програм хангамж ашиглах үйлдвэрлэгчээс гаргасан аюулгүй байдлын шинэчлэлтийг цаг тухайд нь авч хэрэгжүүлж хэвших. Цахим орчинд мэдээллээ алдах ашиглах боломжгүй болох хууран мэхлэгдэх залилуулах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээс ажилтан албан хаагчдыг урьдчилан сэргийлэхэд сургаж дадлагажуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Мэдээллийн сүлжээний аюулгүй байдлыг туршин шалгах ажиллагааг тогтмолжуулах зөвлөх зэрэг болно.Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл холбооны газар |
Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд Буянт Сагсай Харбут Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг см даван үерлэсэн байна. Мөн Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс см нэмэгдэж үерийн түвшинг см даван үерлэжээ.Иймд дээр дурдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж зусаж буй малчид тариаланчид аж ахуйн нэгж байгууллага ард иргэдийг үер усны аюулаас болгоомжилж бага насны хүүхдийн хараа хяналтгүйгээр гол усны дагууд явуулахгүй тоглуулахгүй байх тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гүүрээр зорчих байгууллага хамт олон гэр бүл найз нөхдөөрөө амралт аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай гол мөрөн нуурын эргээс зайдуу газар амарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. |
Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага иргэд олон нийтийн оролцоо хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх тэмцэх зарим арга хэмжээний тухай албан даалгавар гарсан. Уг албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын Ой хээрийн гал түймэртэй тэмцэх тухай албан даалгаврыг гарган аймаг нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа билээ.Мөн ОБЕГаас Ой хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал ой хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.Тэгвэл он гарсаар улсын хэмжээнд тавдугаар сарын ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод зургаан удаа Архангай БаянӨлгий Булган Дорнод Завхан Сүхбаатар Сэлэнгэ Төв Ховд Хөвсгөл Хэнтий аймгийн суманд удаа нийт удаагийн ой хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар гай ой га хээр нийт га талбай түймэрт өртсөн байна.Улсын хэмжээнд гарсан ой хээрийн гал түймрийг оны мөн үетэй харьцуулбал гал түймрийн тоо таван тохиолдлоор буурсан түймэрт өртөж шатсан га талбай эрс буурсан үзүүлэлттэй байгаа юм.Дээрх удаагийн гал түймрийг унтраахад давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас албан хаагч автомашин Хилийн цэргийн анги байгууллагаас албан хаагч автомашин Зэвсэгт хүчний анги байгууллагаас албан хаагч автомашин Цагдаагийн байгууллагаас албан хаагч орон нутгаас иргэн автомашин мотоцикль тус тус дайчлагдан ажилласан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. |
Нийслэлийн Аялал жуулчлалын газар Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГын удирдлагууд өнөөдөр аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн шинэ үйлчилгээ нэвтрүүлж аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах аяллын маршрутыг нэмэгдүүлэх уламжлалт өв соёлоо сэргээж аялал жуулчлалын дагалдах үйлчилгээг хөгжүүлэхэд оршино. Ийнхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын зочид жуулчдад үзүүлэх үзүүлбэрийг нэмэгдүүлэх тэднийг Монгол хурим ёслолын үйл ажиллагаа хуримлах ёс заншилтай танилцах боломжийг нээж өгөх гэрлэх ёслолын ордонг хотын аяллын маршрутад оруулах жуулчдын аюулгүй байдлыг хангаж тав тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөлөөр хангах аялал жуулчлалын тур оператор компаниудын хүрээнд шинээр аяллын бүтээгдэхүүн бий болгох хуримлах ёс заншлыг сурталчлан таниулах зорилгоор гадаад жуулчдын гэрлэх ёслолыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. |
Хууль зүй дотоод хэргийн салбарын Нээлттэй өдөрлөг энэ сарын ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр иргэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа үнэмлэх авч болно. ЦЕГын Иргэдэд үйлчлэх төвөөс иргэдэд сургалт явуулж шалгалт авч эрх сэргээх үйлчилгээг үзүүлэх юм. Тухайлбал жолоочийн бүртгэлийн болон жолоодох эрхийн лавлагаа олгох жолоодох эрх сэргээх болон ангилал ахиулах сургалт явуулж шалгалт авах хуучирсан болон хүчинтэй хугацаа дууссан жолооны үнэмлэхийг солих шинээр олгох ажлыг зохион байгуулж байгуулна. Мөн хаясан гээсэн үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох олон улсын жолооны үнэмлэх олгох гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх олгож байна хэмээн Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ. |
Автомашингүй өдөр буюу Улаанбаатар марафон олон улсын гүйлттйн тэмцээн энэ сарын нд болно. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Биеийн тамир спортын хороо нийслэлийн Эрүүл мэндийн газар нийслэлийн Тээврийн газар Улаанбаатар хотын замын цагдаагийн албанаас болон арга хэмжээг ивээн тэтгэгч байгууллагаас өнөөдөр өглөө.Нийслэлийн Биеийн тамир спортын хорооны мэргэжилтэн Б.Түвшинбаяр Улаанбаатар марафон олон улсын гүйлтийг Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх гүйлтээр хичээллэгч сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор зохион байгуулж байна. дэх жилдээ зохион байгуулж буй тэмцээнд мянган иргэн бүртгүүлээд байна. Бүртгэлийн баталгаажуулалтыг хийж байгаа. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд онд онд онд манай нийслэлийн иргэдээс гадна хөдөө орон нутаг Монгол улсад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэд хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг мянга гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан билээ гэв.Улаанбаатар Марафонд Монгол Улсын Засгийн газар салбарын яам агентлагууд нийслэл дүүргийн нутгийн захиргааны байгууллага бүх шатны боловсрол соёл спортын байгууллага хүчний байгууллага дүүрэг хороо аж ахуйн нэгжүүд спорт урлаг соёлын одод улс төр нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит Улаанбаатар марафонд нэгдэцгээе цомыг нийслэл дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын ноос тавдугаар сарын ны хооронд гаруй байгууллагаар аялуулж гаруй мянган хүн онлайнаар бүртгээд байна.Түүнчлэн хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс тив дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ БНХАУ Япон БНСУ Кени зэрэг улсын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн тамирчин өндөр зэрэглэлтэй БНСУын Япон улсын тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж.ХӨТӨЛБӨРИЙН ХУРААНГУЙ цагт Увертура хамтлагийн тоглолт цагт Бүх нийтээр бие халаалтын дасгал хийлгэнэ цагт Гүйх гайхамшиг дуучин Баттогтох дуулна цагт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа тайзан дээр эхэлнэ цагт Гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд буудаж Улаанбаатар марафон гүйлтийн Элит гараа буюу холын зайн гүйгчид гараанаас гарна. цагт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн хамгийн их олон гүйгчдийг хамруулсан метрийн насны насны ангиллын гүйгчдийн гарааг гаргах ажиллагаа явагдана цагт Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн метрийн насны аас дээш насны ангиллын гүйгчдийн гарааг гаргах ажиллагаа явагдана цагт гүйлтийн тамирчдыг барианд барих ажиллагаа үргэлжилнэ.Гүйлтийн бариа барих цагт метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа цагт метрийн гүйлийн бариа барих ажиллагаа цагт . метрийн гүйлтийн барианд барих ажиллагаа цагт метрийн гүйлтийн барианд барих ажиллагааШагналын болон Азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа. . цагт Марафоны метрийн зайн нас насны ангиллын эхний р байруудад шалгарсан эрэгтэй эмэгтэй гүйгчдийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа цагт Марафоны метрийн зайн нас аас дээш насны ангиллын эхний р байруудад шалгарсан эрэгтэй эмэгтэй гүйгчид шагнал гардуулах ёслолын ажиллагаа цагт Азтан шалгаруулах сугалааны үйл ажиллагаа явагдана Улаанбаатар марафоны км км кмийг гүйлтийн р байрт шалгарсан гүйгчийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана. |
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Автомашингүй өдөр буюу Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын ны бямба гарагт болно.Энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амрах юм. Ингэхдээ тухайн өдрийн ажлыг дараагийн долоо хоногийн амрах өдөрт шилжүүлэх аж. Тухайлбал Нарантуул зах амрах өдрөө буюу ирэх мягмар гаригт ажиллана гэж нийслэлийн ЗДТГын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. |
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн дугаар хорооны Засаг дарга ИТХын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж Сервис центр буюу Дэд бүтцийн төвийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.Тус уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар НИТХын төлөөлөгч Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав тус дүүргийн дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан болон бусад албаныхан оролцсон юм. Уулзалтыг нээж нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Үүнээс гадна бид иргэдийг өөрсдийн оршин суугаа газартаа тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууц давамгайлсан хороолол болгон хөгжүүлэх бодит санаачилгыг гаргаад Сервис центр буюу Дэд бүтцийн төвийг барих ажлыг эхлүүлээд зургаан сар болж байна. Эхний ээлжид уг төсөл хэрэгжих боломжтой байршлыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн дугаар хороо энэ байршлын тоонд багтсан байгаа. Тиймээс хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ уулзаж үнэн зөв мэдээллийг түгээх нь чухал юм. Энэ ажил урагшлах хамгийн том хөдөлгүүр нь иргэд өөрсдөө юм шүү хэмээлээ.Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гүний усны нөөц эх үүсвэрүүдийг хамгаалж бохирдох эрсдэлийг бууруулна агаар хөрс усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосноор ядуурал нийгмийн ялгаа арилж тэнцвэрт байдал бүрдэнэ гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдол . хувиар буурна га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж . м хөрсийг нөхөн сэргээнэ гэх зэрэг эерэг талтай аж. Түүнчлэн Сервис центрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр ажлын байр нэмэгдэж өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах бөгөөд иргэд эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах боломж бүрдэнэ.Энэ үеэр Чингэлтэй дүүргийн дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав тус дүүргийн дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан нар тус ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас мэдээллээ. |
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн оны А дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгөх цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан орон сууц олон нийтийн барилгын лифтэнд хяналт шалгалт хийхээс оны хугацаанд нийт лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй лифтийг зогсоосон.Үзлэг шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй лифтчингүй техникийн магадлал хийлгэсэн магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан лифт байлаа.Үзлэг шалгалтад хамрагдсан байгууллага сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд лифтний үйл ажиллагааны чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга зүйн зөвлөгөө болон хууль дүрэм стандартын зөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд өгч лифт тус бүрд Зөвлөмж өгч ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. |
Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна. Мөн Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас хүн хүнд хөнгөн байдлаар гэмтжээ.Зам тээврийн осолд хүүхэд өртсөн байна. Тухайлбал . БЗДийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө Жуковын хөшөөний урд замд автомашины жолооч С нь амины Э жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч настай С настай С настай Э настай Г настай Э нарын хүүхэд том хүн гэмтсэн байна. . БГД Энхтайваны өргөн чөлөө р сургуулийн урд замд амины автомашины жолооч А нь явган зорчигч настай Эг мөргөж гэмтээсэн. . ХУД Кинг тауэр байрны зүүн замд амины автомашины жолооч О нь явган зорчигч настай Тг мөргөж гэмтээсэн байна Урин дулаан цаг болж хүүхдүүд хараа хяналтгүй гадаа тоглох нь ихсэж зам тэврийн осол ихээр өртөж байна байна иймд эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих хяналтаа сайжруулах шаардлагатай гэж Замын цагдаагийн албанаас анхааруулж байна. |
Жолоочийн даатгалын тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос тээврийн хэрэгслийн өмчлөгч жолооч нарыг даатгалд хамруулах зорилгоор сугалаа бэлэг урамшуулал олгохыг оны дүгээр тогтоолоор хориглосон. Улс даяар өнөөдөр авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн хяналтын үзлэг шинэчилсэн бүртгэл тооллого ид явагдаж байна. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгч жолооч нарын дунд аливаа хэлбэрээр азтан шалгаруулах сугалаа гаргах бэлэг урамшуулал олгох хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулахгүй байж хууль тогтоолыг баримтлан ажиллахыг даатгалын компани даатгалын зуучлагч төлөөлөгч нарт САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС АНХААРУУЛЖ БАЙНА. |
Гадаадад зорчих виз хүссэн иргэдэд визний материалыг нь үндэслэн цагдаагийн тодорхойлолт олгодог. Уг тодорхойлолтыг саяхныг хүртэл ЦЕГын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангаас өгч байсан билээ.Тэгвэл цагдаагийн тодорхойлолтыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт олгож эхэллээ. Ингэснээр виз мэдүүлсэн иргэд цагдаагийн тодорхойлолтыг Лавлагааны сангаас гадна ЦЕГын Иргэдэд үйлчлэх төв Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав худалдааны төв болон Драгон салбараас авах боломж бүрдэж байна.Энэ тухай Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын Статистикийн хэлтсийн Лавлагааны сангийн эрхлэгч цагдаагийн хошууч Б.ЛутӨлзий Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор цагдаагийн тодорхойлолтыг дөрвөн газраар олгодог боллоо. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбараас нийслэлийн баруун хэсэгт оршин суудаг иргэд болон Сонгинохайрхан авто вокзалаар үйлчлүүлдэг аймгуудын иргэд үйлчилгээ авах боломжтой. Иргэд гадаадад зорчихыг урьсан урилга бүрэн бөглөсөн визний материалтайгаа ирээд дээрх төвүүдээр үйлчлүүлээрэй хэмээн Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. |
Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас оны дугаар сарын ны өдрүүдэд тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт өргөдөл гомдол мэдээлэл хүлээн авсан байна.Гомдол мэдээлэл нь агуулгын хувьд нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх нь төрийн байгууллагын ёс зүй хүнд суртал удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой байсан бол гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлсэн байх ба харьяаллын бус гомдол мэдээллийг зохих байгууллагад нь шалгуулахаар шилжүүлсэн байна. Гомдол мэдээллийг салбар байгууллагаар нь авч үзвэл боловсрол нутгийн удирдлага газрын харилцаа кадастртай холбоотой гомдол мэдээлэл харьцангуй олон иржээ. Тухайлбал Нийслэлийн р сургууль р сургууль Ирээдүй цогцолбор дугаар сургууль дугаар сургууль Дорнод аймгийн дугаар сургууль дугаар цэцэрлэг Баянзүрх дүүргийн р цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн дугаар сургууль зэрэг боловсролын байгууллагатай холбоотой БаянӨлгий Архангай Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын албан тушаалтан Увс Дундговь Хэнтий аймгийн сумдын төрийн албан хаагчидтай буюу нутгийн удирдлагатай холбоотой Сонгинохайрхан дүүргийн газрын албаны албан хаагчдын ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх газрын харилцаатай холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй ирүүлсэнийг хүлээн авч хянан шалгаж байна.Иргэд олон нийт авлига ашиг сонирхлын зөрчил албан тушаалын гэмт хэрэг төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол мэдээллийг АТГын дугаарын утсанд өгч цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг хүсч байна хэмээн АТГаас мэдээллээ. |
Газрын зөрчил арилгах нийтийн эзэмшлийн талбайн орц гарц болон явган хүний зам чөлөөлөх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо дугаар сургуулийн баруун талд явган хүний зам хааж баригдсан зөвшөөрөлгүй гражийг буулгаснаар явган хүн авто машин чөлөөтэй зорчих боломжтой боллоо. |
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар хамтран оюутан залуусыг ажилд зуучлах Хөгжлийн хөтөч чуулганыг өчигдөр зохион байгуулав. Өнгөрсөн хичээлийн жилд дээд боловсрол эзэмшсэн оюутны . хувь нь тухайн жилдээ ажилтай болжээ. Төгсөгчдөд мэргэжлээрээ ажиллах орчин манай улсад хангалтгүй байгааг өөрчилж төгсөгч ажил олгогч хоёрыг зуучлах ажлыг төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж чуулган зохион байгуулагчид онцолж байв. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар гэхэд залуучуудыг ажлын байранд зуучлахаас гадна тэдний хандлагыг өөрчлдөх Эерэг сэтгэлгээний давалгаа аяныг өнгөрсөн хугацаанд нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулжээ. Энэ талаар тус газрын дарга С.СүхОчироос зарим зүйлийг тодрууллаа.Оюутан төгсөгчдийг ажлыг байранд зуучлах өдөрлөг болж байна. Танай байгууллагаас энэ тал дээр хэрхэн ажиллаж байна вэЗалуучуудад хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байраа өөрсдөө сонгох мөн мэргэжлээ сонгоод их дээд сургууль төгссөний дараа ажил олгогч байгууллагуудтай холбож өгөх мэргэжлийн зөвлөгөө өгөх ажлын байрандаа хэрхэн амжилттай ажиллах зэрэг олон талаар зөвлөгөөг өгч ажиллаж байна. Манай байгууллага үүсгэн байгуулагдаад найман сар болж байна. Бид нийслэлийн залуучуудад зориулж эхний ээлжинд залуучуудын хандлагыг өөрчлөх чиглэлээр Эерэг сэтгэлгээний давалгаа аяныг Лидер салбар байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэх хандлагыг өөрчилж мэргэжлээ хэрхэн сонгох зах зээл дээр байгаа эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг яаж сонгох зөвхөн их дээд сургууль л ажлын байранд очих цорын ганц гарц биш гэдгийг залуучуудад зөвөөр ойлгуулж тайлбарлах зорилготой юм.Их дээд сургуульд суралцах нь ажлын байртай болох ганц гарц биш гэлээ. Өөр ямар сонголт залуучуудад байна вэТухайлбал манай дотоодын хөдөлмөрийн зах зээлийг харахад барилга уул уурхайн салбарт гадны ажиллах хүч түлхүү орж ирж ажиллаад байдаг. Харин энэ зах зээл рүү залуучуудаа чиглүүлж болно шүү дээ. Барилгын салбарт гэхэд дотоод засал чимэглэлийн ажилчин хомс байх жишээтэй.Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас зөвхөн барилгын салбарт гэлтгүй мэдээлэл технологийн салбарт боловсон хүчин бэлдэхээр Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвийг нээн ажиллуулж байгаа. Энэ сургалтын төв гаруй залуусыг мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлж онц сурсан залуусыг Солонгосоос захиалга олж өгөх боломжтой. Эх орондоо аж төрөнгөө гадаадаас захиалга авч ажиллах боломжтой гэсэн үг. Энэ чиглэлээр Солонгосын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байна. Тус төвийн нээлт энэ сарын нд болно. Солонгосын мэдээллийн технологийн томоохон найман аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирнэ. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж мэдээллийн технологийн салбарт мэргэжлээрээ төгссөн залуучуудын ажиллах бололцоог бий болгоно. Учир нь мэдээллийн технологийн салбар орон зайг үл хамааран ажиллах боломжтой. Тиймээс бид энэ гүүр нь болж ажиллахыг зорьж байна. |
Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун орлогч дарга Б.Загдсамбар нар өчигдөр нийтийн эзэмшлийн талбайд орц гарц явган хүний замыг чөлөөлөх нэгдсэн арга хэмжээний ажлын явцтай газар дээр нь очиж танилцжээ.Энэхүү арга хэмжээний хүрээнд нийслэлийн Газрын албанаас төвийн дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай явган хүний болон авто замыг хаасан байршлын судалгааг гаргасан. Үүний дагуу одоогийн байдлаар шаардах хуудас өгсөн газруудаас д нь газар чөлөөлөх ажлыг хийж орц гарцыг нээжээ.Тухайлбал Баянгол дүүргийн Газрын албанаас тус дүүргийн дугаар хороо ТаванЭрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн нийтийн эзэмшлийн талбай явган хүний замыг хааж барьсан хашааг буулгажээ.Мөн Баянзүрх дүүргийн Газрын албанаас тус дүүргийн р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай авто замыг хааж байрлуулсан дөрвөн чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлсөн. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тус дүүргийн дугаар хороо дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгасан зэрэг нийт гаруй зам гарцыг чөлөөлөөд байна хэмээн НЗДТГын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. |
Монголын Театрын Музейд цагт Түүхт Бөмбөгөр ногоон театрын тухай үзэсгэлэнгийн нээлт болно.Д.Сүхбаатарын талбайд цагт Онцгой байдлын албаны Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Баянзүрх дүүрэгт цагт Улаанбаатар хот Туул голын сав газар хар тугалга хайлуулж мал үхэж гурван хүүхдийн цусанд хар тугалга илэрсэн талаар орон нутгийн төр захиргааны байгууллага хамтарсан хурал хийнэ. Сүхбаатар дүүргийн Саруул хотхонд цагт Зөвшөөрөлгүй краныг буулгана.Мэдээллийн төвд цагт Шударга үнэний төлөө ард иргэдийн дуу хоолой болсон өмгөөлөгч шүүгч сэтгүүлчдээ өмгөөлж Хүний эрх эрх чөлөөний тухай ард түмний дуу хоолой сэдвээр иргэд төрийн бус байгууллагууд нэгдэж мэдээлэл хийнэ. |
Өнөөдөр буюу оны тавдугаар сарын ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ цагт р хороо р байр р гудамж ЛБНТ номын хийд Бадрах зам ХХК р сургууль СЭМҮТ болон эдгээрийн ойр орчмоор цагт хороо Шар хадны Эрдэнэхайрханы Эмнэлгийн р гудамж А Б байр БОЯ НБХГ Дэлхийн зөн ОУБ р цэцэрлэг Уурын зуух Бархгол Гоулдсилвер Рэбоожин Алтан нарны тусгал Монополь Дөрвөн өлзий Бэс сервис Альбатросс Мануул трейвл ХХКууд болон эдгээрийн ойр орчмоорСҮХБААТАР ДҮҮРЭГ цагт р хороо Соёлын төв өргөө Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Улаанбаатар хэвлэл констракшн болон эдгээрийн ойр орчмоорХАНУУЛ ДҮҮРЭГ цагт р хороо Говь ХХК р анги задгай Байт буудлагын клубын урд хуучнаар ХОТШ банкны зүүн талаар Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХКтай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН үйлдвэр компаниудад мэдээлэх болно.Цахим үйлчилгээ Мэдээлэл лавлагаа авах утас |
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит дүгээр хурлаар нийтийн бие засах газар ын ашиглалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал тулгарч буй асуудал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаархи саналыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.Хот тохижилтын газар ОНӨААТҮГын ашиглалтыг хариуцаж байгаа нийт нийтийн бие засах газраас ашиглалтад эцэслэн хүлээж аваагүй газар байгаа ба газрын байнгын хэвийн ажиллагааны ашиглалтыг хариуцан ажиллаж байна.Дээрх газрын ийг Хот тохижилтын газар өөрсдөө ыг нь түрээс болон ашиглалтын гэрээгээр нийт газрыг ажиллуулж нь байнгын ажиллагаатай байгаа бол байршил муутай үйлчлүүлэгч ордоггүй нөхцөл шалтгаанаар ашиглалтад хүлээж авсан газар тодорхой шалтгаанаар ашиглалтад аваагүй буюу нийт газрыг ажиллуулаагүй түр зогсоосон байна.Дээрх газрын нь дулаанд нь цахилгаанд нь цэвэр усанд нь бохир усны шугам сүлжээнд холбогдсон дулааны шугам сүлжээнд холбогдоогүй газар байна. Дулаанд холбогдоогүй газрын халаалтыг цахилгаан хэрэгслэл ашиглаж халаадгаас цахилгааны зардал өндөр буюу нийт ашиглалтын зардлын орчим хувийг эзэлдэг байна.Ашиглалт хариуцсан байгууллагаас Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний санхүүжилтийн хуваарилалт нь хариуцаж буй газрыг бүрэн ажиллуулах зардалд хүрэхгүй байгаа тул дээрх зохицуулалтын арга хэмжээг авч обьектыг байнгын ажиллагаатай байлгах ахуйн үйлчилгээг иргэдэд хүргэх түвшинд авч буй зохих арга хэмжээ авч байгаа боловч цаашид энэ байдлаар зохицуулахад хүндрэлтэй нийслэлийн өмчийг ариг гамтай зориулалтын дагуу бүрэн ашиглах хүрээнд зохих менежментийн арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар танилцуулсан юм.Иймд Захирагчийн ажлын албанаас дээрх газрыг менежментийн гэрээгээр ажиллуулах эсхүл гэр хороололд байрлах ашиглагдахгүй байгаа нийтийн бие засах газруудыг дуудлага худалдаагаар худалдаалах хэрэв дээрх байдлаар хэрэгжих боломжгүй гэж үзвэл нийслэлийн өмчид хэвээр үлдээх иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлэх улмаар ашиглалтын зардлыг нийслэлийн төсвөөс бүрэн шийдвэрлэх асуудлаар саналууд хэлэлцүүлсэн. Нийтийн бие засах газрыг ажиллуулахад сард сая.төгрөг буюу жилд сая.төгрөг нийт газрыг ажиллуулахад жилийн ашиглалт ажилчдын цалин нийгмийн даатгалын зардал болон элэгдлийн зардалд орчим сая.төгрөг шаардлагатай тооцоо судалгаа гарч байгаа юм.Улмаар нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит дүгээр хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцээд нийтийн бие засах газруудыг бүхэлд нь багцалж менежментийн гэрээгээр ажиллуулах асуудлыг судалж шийдвэрлэх нийтийн бие засах газрыг зайлшгүй нэмж байгуулах газар байршлуудын судалгаа гаргаж танилцуулах дулаан цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдоогүй газруудыг инженерийн шугам сүлжээнд холбох шийдлийг гарган хөрөнгө оруулалтын тооцоог хийж танилцуулах түүнчлэн шатахуун түгээс станц банк зэрэг үйлчилгээний байгууллагуудын бие засах газруудыг иргэдэд нээлттэй үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх чиглэлээр холбогдох дүрэм журамд тусгуулж шийдвэрлүүлэх асуудлуудаар холбогдох чиг үүргийн байгууллагуудад үүрэг болголоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв |
Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо БОАЖЯ Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран Улаанбаатар Үндэсний Аялал Жуулчлалын үзэсгэлэнг дахь жилдээ Сүхбаатарын талбайд дугаар сарын ны өдрүүдэд зохион байгуулна.Тус үзэсгэлэн нь нийт иргэдэд эх орноороо болон гадаад улсад аялан жуулчлах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох хэрхэн зөв зохистой мэдлэгтэй аялах ямар маршрутаар хүссэн газраа яаж аялах талаар мэдээлэл зөвлөмж өгөх мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой Аялал бүхэн аз жаргалтай уриан дор дахь жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна хэмээн Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. |
Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан онголын үндэсний музей Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газартай хамтран гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэд үнэ төлбөргүй үйлчилж байна.Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх соёл өв дурсгал угсаатны зүй уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн танхимтай. Мөн музейн сан хөмрөгтөө мянган үзмэртэй үндэсний хэмжээний тэргүүлэх музей бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн гаруй хувийг хадгалж дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага юм. |
Засгийн газрын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах зорилгоор Нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Мөн Аввтотээврийн үндэсний төвөөс иргэд тээвэрчдэд үйл ажиллагаагаа танилцуулах болон зөвлөгөө өгөх юм.Өөрөөр хэлбэл санхүүгийн ил тод байдлыг ханган холбогдох мэдээллийг танилцуулах иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь нэг цэгээс үзүүлэх хууль эрх зүйн зөвлөгөө өгч мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. ҮүндУлс хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр шуудан жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэхТехникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө зааварчилгаа өгөхУлс хот хоорондын ачаа зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох шуурхай зохицуулалтаар хангах аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх танилцуулахТээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах хууль бус тээвэрлэлтийн хор уршигын талаар мэдээ мэдээлэл өгөхТээврийн хэрэгслийн улсын дугаар олгох шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийхТээврийн хэрэгслийн лавлагаа олгох хасалт хийхМэргэшсэн жолоочийн шалгалт авах лавлагаа өгөхОнлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх мэдээлэл өгөхҮйлдвэрийн газрын оны худалдан авалтын төлөвлөгөөг танилцуулах мэдээллэх лавлах үйлчилгээ ажиллах Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулж автотээврийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх болно.Тус өдөрлөгт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар МИАТ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Мэдээлэл хобооны сүлжээ Монгол шуудан Мэдээлэл технологийн үндэсний парк Монголын цахилгаан холбоо Хөрөнгийн бирж зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд төрийн өмчит үйлдвэрийн газруудаас гадна Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар оролцох юм. |
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.Баянзүрх р хороо р хорооллын р байр Блюскай гарден Эрчим орд Хаан банк Баз интернэйшнл Стандарт хэмжил зүйн төв Жоби БЗДийн НҮГ ӨНААТҮГ Улаанбаатар сан Батхаан групп ХХКууд болон эдгээрийн ойр орчмоорЧингэлтэй р хороо Сурагчийн гудамж Ч объект МОНЦАМЭ зуслан Зүрх уул Зүрх уулын задгай Чингэлтэй зусланБаянгол р хороолол р хороо Туулын р гудамж Б Б Б Б Б Б Дөл р байр болон эдгээрийн ойр орчмоорХанУул р хороо Туулын задгайн хэсэг Туулын р хэсэг Бөхөг гол р хэсэг задгайТПАН А ын задгай болон эдгээрийн ойр орчмоор |
Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцэд ноцтой нөлөө үзүүлэх Цэнхэр халим гэх тоглоомын талаар сэрэмжлүүлэг мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл манай улсад уг тоглоом орж ирж хүүхдүүдийн дунд нэвтэрсэн тохиолдол байсныг албаны хүн хэлж байна. Эрүүгийн цагдаагийн албаны тасгийн дарга цагдаагийн Хошууч С.Ариунболор хэлэхдээ Цэнхэр халим нэртэй сошиал тоглоом бий болж манай улсаас хийх хандалт нэмэгдэж байгаатай холбоотой шалгалтын ажил хийж байна. Шалгалтын явцад монгол хэл дээр Цэнхэр халим нэртэй фэйсбүүк групп хэд хэд нээж дагагчдын тоо тодорхой хэмжээнд хүрсэнийг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож дээрх группуудыг хаасан байгаа. Дээрх группт нэгдэж орсон дунд сургуулийн болон их дээд сургуулийн оюутан сурагчид даалгавар авч эхний даалгаваруудыг биелүүлж бие махбодьдоо гэмтэл учруулсан байж болзошгүй байгаа нь тогтоогдсон. Одоогийн байдлаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж байна. |
Тэсокорпорацийн охин компани Агь ХХК Сакура Слава будаа зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна хэмээн өөрсдийгөө рекламддаг. Гэтэл учиргүй их магтсан сурталчилгаатай Слава брэндийн гурвалжин будаан дотроос нь өт хорхой гарч ирсэн талаар нэгэн хэрэглэгч гомдол гаргаад байгаа аж. Дараах бичлэгээс үзэхэд сүүнд будаагаа хийж дэвтүүлтэл дээр нь хорхойнууд хөвж гарч ирсэн байна. Гол нь энэ бол хэрэглэгчдийн эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал. Тиймээс ч уг будааг дэлгүүрээс худалдаж авсан хэрэглэгч дүүргийн мэргэжлийн хяналтад хандахад тус байгууллагаас будаа зарсан дэлгүүрийг багахан хэмжээний мөнгөөр торгоод өнгөрсөн байна. Харин будааг гаднаас оруулж ирээд өөрсдөө савлаад дэлгүүрт нийлүүлсэн Агь ХХКтай хэн ч хариуцлага яриагүй нь анхаарал татаж буй юм. Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн худал сурталчилгаа цацчихаад итгэж худалдаж авсных нь хариуд ам руу нь өттэй будаа хийж буй бол Агь ХХКнд хариуцлага хүлээлгэх ёстой юм. Эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал асуудал. Энд ханцуй нь урагдсан цамц худалдаж авсан тухай яриагүй. Хүний ходоодонд орж хоол болох ёстой будааны тухай ярьж байна. Тиймээс холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаас Агь ХХКд шалгалт оруулж хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Эх сурвалж Зариг.мн |
Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх зэрэг олон чухал зорилтыг урдаа тавьж ажилладаг гаалийн байгууллагын ажилтнууд үүрэг хариуцлагаа үл тоомсорлон хууль журам зөрчсөн тухай мэдээлэл олон бий. Өнгөрсөн оны гуравдугаар сарын нд ЗамынҮүд дэх гаалийн газарт АТГаас гэнэтийн шалгалт хийж хахууль авсан байцаагчдыг үйлдэл дээр нь илрүүлсэн хэргийн хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг асуудал олны анхааралд байгаа гэхэд болно. Тэгвэл уг хэрэгт холбоотой хүнийг шүүх хурал энэ сарын нд Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болох товтой байна. Хэрэгт ЗамынҮүдийн гаалийн Зөрчлийн албаны дарга асан Цэен Гааль татварын ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах хяналт шалгалтын газрын дарга асан Мөнхчулуун ЗамынҮүдийн Хяналт шалгалтын ахлах байцаагч асан Оюунчимэг нарын байцаагч холбогдсон байдаг. Өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээр гаалийн гаруй ажилтан холбогдсон гэх мэдээлэл цөөнгүй гарсан. Тэгвэл албан эх сурвалжийн хэлж буйгаар байцаагч нарт хахууль өгсөн зуучилсан хүмүүс холбогдож байгаа учраас хүн болж буй юм байна. Хэрэгт холбогдсон байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах мөн татварын хувь хэмжээг бууруулахаа амлан БНХАУаас ЗамынҮүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн авто машинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж бусдаас удаа дараа хээл хахууль авч байсан нь АТГын зүгээс хийсэн шалгалтаар үйлдэл дээрээ илэрсэн байдаг. Тэрчлэн гаалийн байцаагчдыг Эрүүгийн хуулийн дугаар зүйл. Хээл хахууль авах Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ Энэ хэргийг хясан боогдуулах замаар эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд түүнчлэн зохион байгуулалттай бүлэг гэмт бүлэглэл үйлдсэн эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. дүгээр зүйл. Хээл хахууль өгөх Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ Энэ хэргийг давтан эсхүл хээл хахуулийн хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд түүнчлэн зохион байгуулалттай бүлэг гэмт бүлэглэл үйлдсэн бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйл ангиудаар буруутгаж байгаа юм. |
Хэн нэгнийг хэрэг хийсэн гэж хийсвэрээр сэтгэж худлаар хачирлаж гүтгэх амархан болжээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй хэмээн тов тодорхой өгүүлсэн байдаг ч гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй тухай холбогдох хууль хүчний байгууллагынхан нь хэвлэлийн хурал хийн сүржигнэж зарлан тунхагладаг нь өнөөгийн нийгэмд гайхам үзэгдэл биш. Хорьж саатуулж хэвлэл мэдээлэл цахим орчноор нэг хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст буруугүй байжээ гэх дүгнэлтэд хүрсэн тохиолдол хэдийг таашгүй. Элдвээр хэлүүлж баахан гүтгүүлж хүний нүүр харах аргагүй болсон ч хохирогч эцсийн эцэст хоёр яс салсандаа талархан чимээгүй үлддэг нь олонх.Ер нь яах гэж хууль баталдаг юм бэ. Монголын хуулиудыг мэргэжилтнүүд боломжийн гэж үнэлдэг ч хэрэгжилтийн тухайд хэлэх үггүй гацах нь түгээмэл. Арга ч үгүй биз. АТГ нь хүртэл ангайж гайхмаар шийдвэр гаргачихаад ажлаа хийсэн хэмээн тайлан бичиж суудаг улс хойно Монгол. Эрээвэр хураавар гэхээсээ илүүтэй эргэлзэж гайхмаар олон шийдэлд хүрсэн хэргийн нэг нь төмөр замынхантай холбоотой.Одоогоос хоёр жилийн өмнө тэнгэрт тулсан үнэтэй хуучин зүтгүүрийн хэрэг мандаж байлаа. МонголОросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗын даргын үүрэг гүйцэтгэгч асан Г.Сэрээнэндорж Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байв. Мань эрийг жил болсон хашаан дотор явдаг дөнгөн данган хөдөлдөг хуучин зүтгүүрийг сая төгрөгөөр авсан хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Тодруулбал УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өдөр тутмын ажилд нэн шаардлагатай зүтгүүрийг авсан түүх. Тухайн үед Улаанбаатартөмөрзам нийгэмлэгийндаргынүүрэггүйцэтгэгчээражиллажбайсанГ.Сэрээнэндорж албантушаалааурвууланхөрөнгөзавшсан гээд хэлчихэд хилсдсэн хэрэг болохгүй. Дурмэдэн УБТЗ нийгэмлэгт саятөгрөгөөрТГМВ загварын зүтгүүр худалдажавсанүйлдэл нь ч хууль бус. Тээвэрташиглахболомжгүй зөвхөнвагонуудыгсэлгэжзалгахадашигладаг уг зүтгүүрийн талаар Г.Сэрээнэндорж саяар л авсан. Тэгж яривал зах зээлийн үнээс хамаагүй хямдхан авсан гэж мэдүүлдэг. Хачирхалтай нь хуучин зүтгүүрийг хаанаас сая төгрөгөөр худалдан авсан баримтаа гаргаад ир гэхээр таг болчихдог. Багагүй хөрөнгө зарцуулж уг зүтгүүрийг худалдан авахдаа нэгд тендер зарлаагүй. Хоёрт урьд өмнө ямар нэг байдлаар үйл ажиллагаа явуулж байгаагүй хөрөнгө мөнгөгүй хоосон Арвижих группгэдэг компанид давуу эрхээр гүйцэтгэх эрх олгосон байдаг. саяынүнэтэй ТГМВ хөдөлгөгч зүтгүүр Монгол Улсын хилээр орж ирэхдээ л хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх журмын заалтыг зөрчсөн байсан. Орж ирснийх нь дараа суурийн радио станцаар тоноглогдоогүй төлөвлөгөөт засварыг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгээгүй Транссервисийн зүтгүүр засварлах эрхтэйг батлах баримт бичиг байхгүй обьектийн гэрчилгээгүй байсан гэх үндэслэлээр татварынхан лацдаж үйл ажиллагааг нь зогсоож байсан билээ. Харин дараахан нь Г.Сэрээнэндорж ирээд ашиглалтанд оруул гэсэн үүрэг өгч улсын байцаагчийн лацыг аваад ажилд оруулсан байдаг. Дашрамд тодруулахад Арвижих групп нь Д.Цогтбаатар гэдэг хүний нэр дээр байдаг ч уг зүтгүүрийг ОХУаас авчирсан хүн нь Жийп сервис компанийн захирал Д.МөнхЭрдэнэ. саяын зүтгүүрийг саяар авсан гэж хударгагүйтэх Арвижих группныхан орчуулагчдаа сая төгрөг өгсөн ч гэж дуулддаг. За ямартай ч саяар авсан гэдгийг нь нотлох ямар ч баримт олдоогүй байхад уг хэргийг АТГ хэрэгсэхгүй болгосон. Тэр ч бүү хэл Арвижих группын нягтлан Г.Санчир гэгч Би авлига өгч энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулсан гэж өргөдөл өгсөн нь өдгөө ч архивт хадгалагдаж буй биз ээ. Үүссэн нөхцөл байдал ийм тодорхой байхад АТГ уг хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тус газар анх байгуулагдсан үүрэг зорилгоосоо урван гэмт этгээдийг хаацайлахад гаршчихжээ гэх хардлагыг төрүүлж байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг. жил болж хэрэгцээнээсээ гарсан иймэрхүү төхөөрөмж мянган рубль буюу сая төгрөгийн үнэтэй гэдгийг энгийн иргэн ч захын нэг интернэт рүү ороод харчихаж болно. |
Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгээс дүгээр тусгай сургуулийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан. Хурлын зардлыг зохиолч Б.Галсансүх төлж зохион байгуулж буйг Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Т.Цэдэнбал хэлсэн. Харамсалтай нь чөлөөт сэтгэлгээний дууч найрагч ёсзүйн хэм хэмжээг тэс хөндлөн огтчиж орхих нь тэр. Хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах гэж бус халз тулаанд өмгөөлөгч Г.Батбаярыг дуудах нь хэвлэлийн хурал зарласны цаад гол учиг гэлтэй. Чөлөөт сэтгэлгээ нь хэрээс хэтэрч Г.Батбаяраа дахиж надаар оролдвол үлдсэн амьдралыг чинь там болгоноо хэмээн ил цагаан заналхийлэв. Хэрэг явдал иймдээ тулсны эхлэл нь өнгөрөгч сарын нд хийсэн хэвлэлийн хурлын үед өгсөн мэдээллээс эхтэй. Тухайн өдөр Б.Галсансүх өмгөөлөгч Г.Батбаярыг залилангийн гэмт хэрэгтэн хэмээн мэдэгдсэн. Харин өмгөөлөгч Г.Батбаяр нэр төрд санаатайгаар ноцтой халдсан хэмээн цагдаагийн газарт өргөдөл гарган сая төгрөг нэхэмжилж буйгаа дуулгасан. Тухайн хүн нэр хүндээ хэрхэн үнэлэх нь тэр хүний л хэрэг. Өмгөөлөгчийн зүгээс залилангийн хэрэг үйлдсэн ял шийтгэл авсан тохиолдол байхгүй гэдгээ хатуухан мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хүнийг гэмт хэрэгтэнд тооцох нь хуулийн дагуу хориотой. Гэхдээ Б.Галсансүх гэм буруугаа дэнслэхээс илүүтэй их хэмжээний мөнгө төлөх хэрэгт унахаас эмээсэн бололтой. Өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой баримт материалыг дэлгэж тавилаа гэсэн ч эд мөрийн баримт үгүй ядаж өлгөж аваад лавшруулчихмаар мэдээлэл өгсөнгүй. Би Чингэлтэй дүүргийн цагдаа дээр мэдүүлэг өгөөд ирлээ. Өмгөөлөгч Г.Батбаяр гэж хүн намайг дүгээр тусгай сургуулийн хүүхдүүдийг өмгөөлж хамгаалж хэвлэлийн бага хурал хийхдээ ор үндэсгүйгээр гүтгэн доромжилсон гэж сая төгрөг нэхэмжилж эрүүгийн хэрэг үүсгүүлэх гэж байна. Хүмүүс аливааг зоосны нүхээр хардаг болжээ. Зохиолч яруу найрагч сэтгүүлч хүнийхээ хувьд хэвлэлийн хуралд оролцсон биш эцэстээ хэрэгтэн болж мөнгө нэхэмжлүүлэх маягтай боллоо хэмээн хэлсэн. Ямартай ч мэдээллийн сургаар цугладаг хэвлэлийнхэн Б.Галсансүхийн хуралд төдийлөн ач холбогдол өгөөгүй бололтой цөөн хэдэн сэтгүүлч л ирсэн харагдсан. Түүнчлэн Ноцтой мэдээ сониныхоо борлуулалтыг сайжруулах гэж л шуугиан тарьж байна гэх хардлага явж байсныг энд тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу. Хэрвээ эл хардлага үндэслэлтэй бол Монголын сэтгүүлзүйн нэр хүндийг нэг хүний явуургүй ашиг сонирхлоос болж шалдаа буулгахыг хэвлэл мэдээллийн салбарынхан хэрхэн хүлээж авах бол. Хүүхдүүдийн эрх ашгийг өмгөөлж хамгаалах гэсэн Б.Галсансүхийн хандлага зөв боловч нотлох баримтгүйгээр бусдын нэр хүндэд халдах нь сэтгүүлзүйн зарчим яавч биш ээ |
Эдийн засаг нийгмээ хөгжүүлэх үндсэн чиглэл гээч юмыг жил бүр батладаг ч гардаг үр дүн нь хангалттай биш гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхгүй гээд яах билээ. Монгол Улсын эдийн засаг нийгмийг онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт хувьтай гарчээ. Тэгвэл Үндэсний аудитын газраас эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх дүгнэлтийг гаргахдаа жил бүр л аргацаасан мөлгөр дүгнэлтийг гаргадаг хэмээн үзэж буйгаа Л.ЭнхАмгалан гишүүн хэллээ. Тэрбээр Миний хувьд УИХын гишүүн таван жил ажиллахдаа таван удаагийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй танилцаж байна. Жил бүр л аргацаасан мөлгөр дүгнэлтийг Үндэсний Аудитын газрынхан гаргах юм гэсэн юм. Мөн тэрбээр аудитын байгууллагын дүгнэлттэй санал нийлэхгүй олон зүйл байгааг хэлсэн. Аудитын байгууллагаас гарсан дүгнэлтэд онд эрүүл мэндийн салбарын зорилт хувь биелсэн гэсэн байгааюм. Тэгвэл Л.ЭнхАмгалан гишүүн онд улаанбурхан өвчнөөр олон арван хүүхэд нас барж эцэг эхчүүдэд нөхөж баршгүй хүнд гарч тохиосон. Монгол Улсад анх удаа улаанбурхан өвчин ийм аюултай харанга дэлдэж байсан тохиолдол энэ юм.Сүүлийн жилтэй харьцуулахад эх нялхсын эндэгдэл өндөр түвшинд байлаа. Өнгөрсөн онд эх төрж эх нас барчээ. Ийм байхад яагаад хувь гэж хэмээн асууж байна. Эх сурвалж Зариг.мн |
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн хувийн цэцэрлэгийг хамруулсан шалгалтыг НМХГаас хийжээ. Хяналт шалгалтаар төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч Сургуулийн Өмнөх Боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байсан байсныг Эрүүл Мэнд Боловсрол Судалгаа Хяналтын Хэлтсийн дарга Д.ЦэндАюуш хэллээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн Цасан гоо ХанУул дүүргийн Нарны хаан хүүхдүүд Баянзүрх дүүргийн Булганзул гэхчлэн цэцэрлэгүүдийн эрхлэгч нар мэргэжлийн бус байжээ. Мөн шалгалтад хамрагдсан хувийн цэцэрлэгийн хувь нь мэргэжлийн багшгүй хувь нь багшлах эрхгүй хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй багш нартай үйл ажиллагаа явуулж байжээ. За мөн шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн хувь нь ангид байгаа нэг хүүхдэд ногдох талбай нь эрүүл ахуйн нормоос дахин их хувьд нь угаагуур суултуур ариун цэврийн байгууламж стандартад нийцэхгүй байгаа нь тогтоогджээ. Уг нь цэцэрлэгүүд тодорхой шалгуур шаардлага хангасан хүмүүсийг авч ажиллуулах ёстой ч хэрэг дээрээ мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулах нь нийтлэг байгаа аж. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл авахдаа шаардлага хангасан хүмүүсийн дипломыг үзүүлж харуулж байгаад авчихдаг хэрнээ яг үйл ажиллагаа явуулах болохоороо мэргэжлийн хүн олдохгүй байна гэх шалтгаанаар өөр мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байна гэлээ. Түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахыг үүрэг болгожээ. |
Жэй Си Ай Олон улсын байгууллагын Ази Номхон далайн бүс нутгийн чуулга уулзалтын бэлтгэл ажилтай холбогдуулан бэлэн байдлыг хангуулах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн дүгээр хороонд байрлах зочид буудал хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байгаа аж. Шалгалтаар хэрэглэж байгаа үндсэн болон туслах түүхий эд материалууд нь гарал үүсэл баталгаажилтгүй түргэн гэмтэх бүтээгдэхүүн болон махны хадгалалт гэсгээлтийн горим зөрчсөн хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийн бүртгэл хөтлөлтгүй хоолны дээж аваагүй ажилчид эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зөрчлүүд илэрчээ. Хоол үйлдвэрлэл эрхлэгчид хүнсний түүхий эд бүтээгдэхүүний дамжин бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлэх мал амьтан ургамлын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтлөх дотоодын хяналтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. |
Мунзуй хэмээх Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр гуравдугаар хороололд байрладаг зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхсэн дээрэмдсэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдаж шалгагдаж байсан. Тэгвэл өнөөдөр түүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . бусдыг далайлган сүрдүүлсэн . бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан . нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж зориуд худал мэдээлсэн гэх үндэслэлээр шүүж байна. Эх сурвалж Зариг.мн |
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхиньийг Гадаад харилцааны сайд Ц.МөнхОргил оны дугаар сарын ны өдөр Чингис хаан олон улсын нисэх буудалд үдэн мордуулав.Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхиньийн айлчлал Монгол Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.Үдэх ёслолд Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь БНСВУаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс байлаа гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ. |
Монгол Улсын хэмжээнд мянга гаруй өсвөр насны хүүхэд байгаа гэсэн статистик бий. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал тулгамдсан сэдэв болоод буйг судалгаа харуулж байна. насны хүүхдүүдийн хувь нь сүүлийн сард амиа хорлох талаар бодож байсан бол . хувь нь сүүлийн сард амиа хорлох оролдлого хийсэн гэх судалгааг мэргэжлийн хүмүүс өгч байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо оноос хойш . дахин нэмэгджээ.Тодруулбал мэдрэлийн ядаргааневрозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнхийг насныхан эзэлж байгаа юм байна. Тэгэхээр Монголчууд бидний хувьд ирээдзй болсон өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд ихээхэн анхаарал тавьж бодьтой арга хэмжээ авч ажиллахгүй бол горьгүй байна. Харамсалтай нь ийм таагүй мэдээлэлтэй зэрэгцэн бас нэг анхаарал татсан зүйл яригдаж буй нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг Цэнхэр халим гэх тоглоомыг монгол хүүхдүүд ч тоглоод эхэлсэн гэх мэдээлэл юм. Судалгаанаас харахад цахим тоглоомонд донтож хэвтэж эмчлүүлсэн хүүхдийн насны бүтэц нь насныхан голчилдог юм билээ. Тэгэхээр энэ насны хүүхдүүд эрсдэл аюул ихтэй Цэнхэр халимд автах вий гэсэн айдас дагуулж байгаа юм. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа улам л сайжруулах хэрэгтэй байна. Хүүхэд тань чөлөөт цагаа хэрхэн яаж өнгөрүүлж байгаад хяналт тавихгүй бол таны хүүхэд хэдийнэ Цэнхэр халимд автсан байх вий. Тодотгоход өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлоход хүргэдэг Цэнхэр халим тоглоом дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа юм. Тоглогчоо амиа хорлоход хүргэх зорилготой Цэнхэр халим тоглоомыг тоглосон өсвөр насны хүүхдүүд амиа хорлосон тохиолдол улам нэмэгдэж байгаа тул улс орнууд төр засгийнхаа түвшинд эл асуудлыг авч үзэж байгаа аж. ОХУаас үүсэлтэй Цэнхэр халим виртуал тоглоом нь олон нийтийн сүлжээнд тархаж өсвөр үеийнхнийг амиа хорлоход хүргэдэг нь нэгэнтээ тодорхой болсон мэдээлэл юм. Манай улсын тухайд Цэнхэр халим сүлжээ тоглоомоос үүдэн хохирсон тохиолдол хуулийн байгууллагад бүртгэгдээгүй ч уг тоглоом монголд орж ирсэн гэх мэдээлэл бол гараад байгаа. Түүнчлэн Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Цэнхэр халимтай холбоотой асуудалд анхаарал хандуулсан гэх мэдээлэл байгаа юм.Эх сурвалж Зариг.мн |
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд гаруй тээврийн хэрэгсэл орчим жолооч байна. Автомашинжих үзэгдэл нийгмийн хөгжлийн дагуу эрчимжихийн зэрэгцээ жолооч болох иргэдийн тоо ч нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.Замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь насны онцлог мэргэжлийн ур чадварын төвшинөөс ихээхэн хамааралтай гэж үздэг.Замын цагдаагийн албанаас Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн жолооч болсон жилээр нь судалгаа хийхээд жил жолоо барьсан жолооч дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд тэд бүдүүлэг авир гаргах нь их байдаг.Тэдний хувьд хурд хэтрүүлэх зай барихгүй байх дүрммийн бусад заалт зөрчих нь хэвийн зүйл мэт санагдана. Энэ нь жил автомашин жолоодсон хүмүүсийн бардам зан нь давамгайлсан байдагтай холбоотой ажээ.Нэг жилээс бага хугацаанд автомашин жолоодогчийн хувьд хурдыг зөв сонгох маневрлахад ихэвчлэн алдаа гаргадаг байна. Энэ нь нөхцөл байдлыг үнэлэх чадвар анхаарал нь харьцангуй сул байдагтай холбоотой юм.Мөн Замын цагдаагийн албанаас хийсэн судалгаанаас үзэхэд насны залуу хүмүүс зам тээврийн осол гаргадаг нь тогтоогджээ. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг хүртэлх насны хүмүүс их зөрчдөг бөгөөд үүнээс хойших насанд зөрчил гаргах нь багасдаг гэж Замын цагдаагийн газраас мэдээллээ. |
Баянзүрх дүүргийн р дунд сургуулийн р ангийн сурагч Г.Даваадорж хичээлдээ явна хэмээн гэрээсээ гараад сураггүй алга болсон гэх мэдээллийг ар гэрийнхнийх нь сошиал хуудсаар анх мэдээлж улмаар хэвлэлийнхэн хүүг эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээллийг нийтэлцгээсэн билээ. Тэгвэл хүү олджээ. Нийслэлийн цагдаагийн газар болон хүүгийн ар гэрийнхэн хүүг эсэн мэнд олсон тухай мэдээллийг өгч байна. Харин хүү алга болсон шалтгааны талаарх мэдээлэл одоохондоо тодорхойгүй байгаа юм. Гэхдээ хүүгийн гар утсаар үл таних этгээд ар гэрийнхэнтэй нь холбогдсон гэх мэдээлэл бий. Эх сурвалж Зариг.мн |
Замын цагдаагийн газраас замын түгжирлийг багасгахын тулд ачаалал мэдээлэх самбарыг хотын баруун зүүн хоёр хэсэгт байрлуулсан байна. Зүүн дөрвөн зам болон дугаар хороололд байрлах энэхүү самбар нь Ногоон асаж байвал Хэвийн шар асаж байвал Ачаалалтай Цагаан асаж байвал Хойд замаа зааж байгаа гэсэн чиглэлтэй аж. |
БНХАУын ӨМӨЗОы Хорчин зүүн үзэмчин хошуунд төрсөн орчуулагч мэргэжилтэй Г.Өргөнтал гэгч хятад иргэн оны арванхоёрдугаар сарын нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороонд эхнэрээ зээ дүүгийнх нь хамтаар хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Г.Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал болж түүнд жилийн хорих ял оногдуулж жилийг нь гянданд жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүгдэгчээс сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэлээ. Эх сурвалж Зариг.мн |
Монголын иновацийн долоо хоног эхлээд байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэрлэл иновацийн газар иновацийн долоо хоногт өндөр ач холбогдол өгч байгаа байхТэгэлгүй яахав. Монголын иновацийн долоо хоног арга хэмжээг онд анх удаа зохион байгуулж байсан. Өнгөрсөн онд УИХын сонгуулийн жил таарсан учир зохион байгуулагдаагүй. Энэ жилээс хойш жил бүр тогтмол зохион байгуулна. Долоо хоногийн хүрээнд нэлээд олон арга хэмжээ болно. Арга хэмжээний ач холбогдол зорилго агуулга нь нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд иновацийн талаарх ойлголт мэдлэгийг түгээх бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх төр хувийн хэвшил их дээд сургууль төрийн бус байгууллагаэрдэм шинжилгээний байгууллага олон нийтэд иновацийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэх юм. УИХ Засгийн газрын түвшинд иновацийн асуудлыг эрчимтэй ярьж хэлэлцэж байгаа. Энэ утгаараа Төрөөс шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлого Төрөөс иновацийн талаар баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах ажил эхэлсэн. Мөн УИХын гишүүн Н.Учралаар ахлуулсан Иновацийн тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ бол иновацийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байгааг төр засгийн хэмжээнд олж харан анхаарч байгаагийн илрэл. Тиймээс хүн амын тэн хагас нь төвлөрсөн нийслэл хот үйлдвэрлэл иновацийг холбосон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэрлэл иновацийн газрыг шинээр байгуулсан. Манай газар иновацийн талаарх төрийн бодлогыг хөрсөнд нь буулгах зорилтот бүлэгт нь хүргэх өндөр технологи бүхий аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх иновацийн тогтолцоог бүрдүүлэх нийслэл хотын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухаан технологийн шийдэл ашиглан хийх зэрэг чиг үүрэгтэй ажиллаж байна. Мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах олон нийтэд түгээн таниулах үүргийнхээ дагуу Монголын иновацийн долоо хоног арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар манай Үйлдвэрлэл иновацийн газар ажиллаж байна. Иновацийн хоногийн хүрээнд олон арга хэмжээ болох нь. Маргааш Сүхбаатарын талбайд Иновацийн нээлттэй үзэсгэлэн болох юм байна. Үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөөч Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд их дээд сургууль тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд иновацийн төв лаборатори зэрэг өндөр технологийн төлөөлөл болох гаруй байгууллага оролцоно. Монголын эрдэмтэн судлаачдын оюуны өмч патентууд эдийн засгийн эргэлтэд дорвитой орж чадахгүй байгаагийн шалтгаан нь зах зээлийн зарчимдаа нийцдэггүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл захиалагч тал болох эрэлтэд тулгуурлаж чаддаггүй. Өнөөдрийн байдлаар Шинжлэх ухаан технологийн сан Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт гаруй оюуны бүтээл патент бүртгэлтэй байна. Иновацийн үзэсгэлэнгийн үеэр төр хувийн хэвшил монголын томоохон аж ахууй нэгжүүд юу авахыг хүсч байна вэ ямар иноваци хүсч байна вэ гэдгийг олж мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл технологи үйлдвэрлэгчдийн оюуны бүтээл нь яагаад дотоодын эрэлтийг хангаж чадахгүй байгааг нээлттэй илэн далангуй ярилцана. Технологийн шийдлүүдээ нээлттэй дэлгэж тавина. Магадгүй томоохон аж ахуй нэгжүүдийн гаднаас өндөр үнээр худалдаж авсан патентыг дотооддоо манай залуучууд хийчихсэн юмуу хийх боломжтой байж болно шүү дээ. Энэ нь аж ахуй нэгжүүдэд мөнгө санхүүгээ хэмнэх нэг том боломж болно. Тиймээс гаднаас өндөр үнээр авсан технологийнхоо талаарх мэдээллийг энэ үзэсгэлэнд нээлттэй тавиач ээ гээд байгаа юм. Дотоодын эрдэм шинжилгээний байгууллагууд нь үүнийг хараад түүнээс хэд дахин хямд үнэ санал болгож болно. Ерөөсөө л аж ахуй нэгжүүдийн хүсээд байгаа технологийг манайхан дотооддоо хийж чадах уу үгүй юу гэдгийг тодорхойлох мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулдаг бүх оролцогч талуудыг мэдээлэл солилцуулахад энэ үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа. Үзэсгэлэнд буюу урлагийн иноваци буюу цахим иноваци санхүүгийн иноваци хөрөнгө оруулалтын иноваци чиглэлээр бүтээл бүтээгдэхүүн үйлчилгээ тавигдана. Үзэсгэлэн худалдаа гэхээр олон нийт худалдаа наймаа болно гэж ойлгодог. Иновацийн үзэсгэлэн бол ямар нэг худалдаа хийхээс тэс өөр ойлголт. Тэнд шинэ санал санаачлага технологийн шийдэл зах зээлийн эрэлт хэрэгцээний талаар мэдлэг мэдээлэл олж авах санал солилцох харилцан хамтран ажиллах талаар ярилцана. Энэ ч утгаараа нээлттэй үзэсгэлэн гэж нэрлэж байгаа. Сонирхсон хэн бүхний өмнө үзэсгэлэн нээлттэй. Мэдлэгийг эргэлтэд оруулах оролцогч талуудад хэнийг хамааруулж ойлгох вэ Шинжлэх ухааны академи их дээд сургуулиуд Шинжлэх ухаан технологийн сан Оюуны өмчийн улсын бүртгэлийн газар гарааны компаниуд төрийн бус байгууллагууд хамаарна. Технологийн шийдлүүд ийг хийж байгаа гол газруудын нэг бол их дээд сургуулиуд. ШУТИС ХААИС СУИС гэх зэрэг. Ер нь бүх л салбарт иноваци яригдаж байна шүү дээ. Зах зээлийнх нь эрэлтийг олж хараад түүнд нь нийцсэн бүтээгдэхүүн технологийг зарж чадаж байгаа хэсэг байна уу Оюуны өмч улсын бүртгэлийн газарт Шинжлэх ухаан технологийн сан дээр оюуны өмч болгосон патентууд бий. Буурал үстэй эрдэмтдийн маань оюуны бүтээлийг эргэлтэд оруулах нэг ёсны оюуны биржийн үйл ажиллагааг нээлттэй үзэсгэлэнгээр дамжуулан хийнэ гэсэн үг. Зорилтот хэд хэдэн патентыг эзэмшигчидтэй нь ярилцаад нээлттэй үзэсгэлэнд тавих гэж байна. Ингэхдээ үзэсгэлэнд оролцсон аж ахуй нэгжүүдэд өөрсдийн үйл ажиллагаанд ашиглаж болох патентыг тодорхой хугацаанд үнэгүй ашиглах боломж олгоно. Тэр технологийн шийдэл үнэхээр хэрэгтэй байгаа бол тодорхой хугацаанд үнэгүй авч болно гэсэн үг. Таны ярианаас олон мянган оюуны бүтээл патент ашиглагдахгүй эргэлтэд орохгүй үхмэл байдалтай байгаа гэж ойлголоо Үнэхээр үхмэл байдалтай байгаа. Иновацийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэж яриад байгаа маань оролцогч талуудын харилцаа уялдаа холбоог сайжруулахыг л хэлээд байгаа юм. Тэднийг холбож ажиллах нь манай газрын нэг чухал үүрэг. Томоохон аж ахуй нэгжүүд гаднаас өндөр үнээр технологи худалдан авдаг гэлээ. Тэгвэл тэдний шаардлагад нийцсэн технологийн хэдэн хувийг дотоодоос хангах боломж харагдаж байна вэ. Энэ хүрээнд тооцоо судалгаа байдаг уу Үйлдвэрлэл иновацийн газар гэж тусдаа байгуулагдаад хагас жил гаруй хугацаа өнгөрч байна. Богино хугацаа ч гэлээ бид мэдээллийн сан бүрдүүлж эхэлсэн. Энэ мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулна. Эндээс иновацийн оролцогч талууд хүссэн мэдээллээ авах боломж бүрдэх юм. |
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд ТББын төлөөлөл болсон ахмадууд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлуулж нөхөх олговрыг хойшлуулалгүй олгох асуудлыг УИХын даргад хандан тавилаа.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай Монгол Улсын хууль онд батлагдаж цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг удаа нэхэмжлэл гаргах эрх хөөн хэлэлцэх хугацааг удаа сунгажээ. Хуулийн үйлчлэх хугацаа оны дугаар сард дууссан бөгөөд хууль хүчин төгөлдөр болсноос хойш цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авснаас хойш жилийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.Өнгөрсөн жилийн хугацаанд . гаруй хүн цагаатгагдаж хэлмэгдэгчдийн эхнэр нөхөр үр хүүхэд эцэг эх төрсөн ах эгч дүү ач зээ болох иргэнд мөнгөн нөхөх олговор иргэнд орон сууц иргэнд орон сууц орлосон мөнгөн олговор олгосон тухай УИХын дэд дарга Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав танилцууллаа.Хуулийн төслийг Я.Санжмятав болон УИХын гишүүн Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл УИХын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан Н.Энхболд нар санаачлан боловсруулаад байгаа юм байна.Төсөлдулс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүнийг цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах нөхөх олговор олгох хугацаа нь хууль батлагдсан өдрөөс хойш жил байхөмнө нь орон сууц гэр болон түүнтэй тэнцэх нөхөх олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр хэлмэгдэгчийг амьд байхад төрсөн болон үрчилж авсан хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд нэмэлт нөхөх олговрыг нэг удаа олгохоор тусгаж байгаа юм байна.Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчийн хүүхэд ТББын гишүүн өндөр настан Д.Дашдаваа өөд онд хилсээр цаазлагдсан . улс төрийн хэлмэгдэгчийн үр хүүхэд эдүгээ доод тал нь настай болж гаадхан нь амьд байна. Өндөр настай ядуу амьдралтай орон байргүй тэтгэвэргүй эсвэл хамгийн бага тэтгэвэр авдаг тэдгээр хүмүүс хохирлоо барагдуулж жил ч гэсэн хүн шиг амьдарч байгаад үхэхийг хүсэж байна гэв. Тэрбээр оны Цагаатгалын хуулиар хэлмэгдэгчдэд олгосон . сая төгрөг нь нөхөх олговор биш нэг удаагийн тэтгэмж байсан гэж үзэж байгаагаа илэрхийлээд хэлмэгдэгчдээ цагаатгасан гадаад улс орнуудын жишгээр биш юмаа гэхэд ядаж орох орон байртай болгож үүнийг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавилаа.Ингэхдээ бүх хөрөнгөө хураалгаж эрхээ элдвээр зөрчүүлж ажил сургуулиас хасагдаж нэр төрөө гутаалгаж хохирч байсан зөвхөн одоо амьд байгаа хүүхдэд л олгох эцгээ хилсээр цаазлуулсан хүүхдүүдэд өрөө байр буюу сая төгрөг эцэг нь амь өршөөгдөж жилээр шийтгэгдсэн бол өрөө байр буюу сая төгрөг жилээр шийтгэгдсэн хүний хүүхдэд сая төгрөг гэх мэтээр ялгавартай олгох нэг айлын хэд хэдэн хүүхэд байгаа бол дунд нь өгөх урьд нь хохирлоо ямар нэг хэмжээгээр төлүүлчихсэн бол дахин олгохгүй байх нөхөх олговор авахаасаа өмнө нас барсан нэхэмжлэгчийн эхнэр хүүхдэд хувийг олгох тэдгээр хүмүүсийг настайгаас нь эхлэн жилд цувуулж өгөх замаар төсөвт учрах ачааллыг хөнгөвчлөх саналтай байгаагаа хэлэв.УИХын дарга М.Энхболд тэдний хүсэлтийг сонсоод Я.Санжмятав дарга энэ асуудлаар надтай дахь удаагаа уулзаж байна. Тиймээс би тодорхой ойлголттой байгаа. Хуулийн төсөл санаачлагчид төсөлдөө Засгийн газрын саналыг авч УИХд өргөн барих ёстой. Төсөл өргөн баригдвал хэлэлцэх асуудлыг шуурхайлъя. Та бүхэн энэ хаврын чуулганаар батлуулж ирэх оноос хэрэгжүүлж эхлэх саналтай байгаа юм байна. Төсөл өргөн баригдчихвал хаврын чуулганаар хэлэлцэхэд анхаарлаа хандуулъя. Улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа хэдий ч шийдэх боломж гарцыг хайя гэсэн хариултыг өгөв. |
Ажилд орохын тулд ажилд авахын тулд авлига өгдөг авдаг жишиг манайд тогтсон гэхэд болно. Тэгвэл яг ийм асуудлаар гурван хүн шүүхээс ял сонслоо. Тодруулбал Байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Д.Батхүрэлийг албан тушаалын байдлаа ашиглан албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан мөн давтан үйлдлээр бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авахыг завдсан Хээрдүүд овгийн Сугарын Батцэцэгийг албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шүүх шийтгэжээ. Хэрэг явдлын талаар тодруулбал Д.Батхүрэл нь оны дөрөвдүгээр сард С.Батцэцэгийг ажилд авахдаа түүнээс төгрөгийг ажлын өрөөндөө бэлнээр авсан оны нэгдүгээр сард иргэн Ө.Мөнхтуяаг Усны чанар экологи сургалт олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажилд томилохдоо төгрөг нэхэж хясан боогдуулах замаар хээл хахууль авсан юм байна. Тэрчлэн шүүхээс Д.Батхүрэлийг тодорхой албан тушаал буюу төрийн албанд ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасч жилийн хугацаагаар хорих Ө.Мөнхтуяагаас . төгрөг хурааж жилийн хугацаагаар хорих шүүгдэгч С.Батцэцэгийг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэлээ. Эх сурвалж Зариг.мн |
Төрийн нэртэй боловч хувийн ашиг сонирхлын талбар болсон газар бол дүүргүүдийн газрын алба байдаг. Гайгүйхэн газар олдвол өөрийн хамаатан садан найз нөхөддөө хэдэн цаасаар солиод л өгчихдөг. Баянзүрх дүүргийн газрын албаны ажилтан О.Алтанхүү нь гэгч нь төрийн албыг ашиг олох хэрэгсэл болгон ажилладаг зальтай эр юм. Тэр өөрийн найз хятад иргэн Жан Овогтой Солонго гэгчтэй хуйвалдан иргэн Б.Огийн газрыг Солонгын нэр дээр зүгээр л шилжүүлээд биччихсэн. Бусдын эзэмшлийн газрыг хүний нэр дээр хууль бусаар шилжүүлэн албан тушаалын авлигын залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ч хууль шүүхийнхнээр гүйж хэргээ хаахыг оролдож байгаа гэнэ.Хятадууд Монголын төр засгийг хахуульдан залилах хууль цагдаатай нь худалдаж авах бохир ажилд гаршиж байна. Гэтэл манайхан нүдэн балай чихэн дүлий. Дээрээс ямар заавар ирнэ түүнийг дагадаг сургуультай амьтад.Энэ хятадууд чинь монголд юу ч үгүй ирж газар өмч хөрөнгө баялгийг бага багаар булааж авсаар О.Алтанхүү мэтийн авлигачдыг худалдан аваад улам бүр даварч Монгол Улс чинь гадны нөлөөнд тусгаар улс байхаа болих цаг ирж байна шүү. Баянзүрх дүүргийн Цагдаагийн р хэлтэс О.Алтанхүү Жан овогтой Солонго нарт яагаад хуулийн дагуу арга хэмжээ авахгүй хэргийг дараад байна вэ. Монгол хүн хохирсоор хятадууд даварсаар бусдын өмчийг булааж Монголыг зооглосоор байх уу.Баянзүрх дүүргийн прокурор дээр энэ хэрэг хянагдаж байгаа юм байна.Тэд хэнийг ч юуг ч худалдаж авсаар цагдаа хуулийнхныг хахуульдаад ял зэмгүй үлдэнэ гэж дэндүү бардам байгаа юм бишүү.Баянзүрх дүүргийн Ардын намынхан цагдаагаар халхавч хийж дүүргийн Засаг даргын байранд дайрч орох гэж оролдож нэр нүүрээ барахын оронд авлигачдыг барьж шоронд суулгахаа мэддэггүй юм байх даа. Ганц Баянзүрх гэлтгүй ХанУул дүүрэгт мөн адил иргэдийн газрыг улсын өмч хэмээн хэдэн ГАгаар нь булааж авдаг. Их ч бай бага ч бай иргэдийн газрыг өөрийн хамаатан садандаа өгч булаадаг явдал давтагдсаар. |
СҮХБААТАР ДҮҮРЭГ цагт р хороо р хороолол р байр Ардын эрх Өдрийн мэдээ сонины газрууд Авто плаза Хасар Сити хөгжил Интерком Ёл хангай Санкомарк Тайм констракшн Монгол ньюс Чингис шар айраг ХХКууд Яаралтай тусламжийн төвийн бааз Уламжлалт анагаах ухааны төв АТС ГЕГ Мөнх замбала дэлгүүр Психоанализ төв Өсвөр үеийн хөгжлийн төв Арслан клуб Хүүхдийн урлан бүтээх төв болон эдгээрийн ойр орчмоор цагт р хороо Ойчдын Т Бэлхийн р гудамж Ойн задгай Бэлхийн шинэ буудал Ватикан сүм ШУТИСийн лаборатори Ойн судалгаа хөгжлийн төв Трийглобал Монголиа БолорАну Алтай холдинг Батдэлгэрэх жим Цэлмэггүн Гурван эрдэнэ Болгоогч ХХКууд болон эдгээрийн ойр орчмоорХАНУУЛ ДҮҮРЭГ цагт р хороо БГДийн р хороо Солонго импекс Од групп Шунхлай групп Монгол экспресс Хилти Залуу Монгол Мод трейд Кокодесерт Шагайвар ХХКууд УБЦТС ХКийн ӨХТТ болон эдгээрийн ойр орчмоор цагт р хороо Буга МИАТын сувилал Хишиг Арвин ХХК болон эдгээрийн ойр орчмоор УСУГ худгуудБАЯНГОЛ ДҮҮРЭГ цагт р хороо ЧД р хороо Зүүн Ард Аюушийн Хувьсгалчдын Д Баруун тасган Дунд тасганы Зүүн тасганы Усан сангийн Дэнжийн р гудамж болон эдгээрийн ойр орчмоорСОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ цагт р хороо Мэдээлэл холбооны Орбит станц. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХКтай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН үйлдвэр компаниудад мэдээлэх болно.Цахим үйлчилгээ Мэдээлэл лавлагаа авах утас |
БОАЖЯНЫ ОЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН Ц.БЯМБАСҮРЭНМод тарих үндэсний өдөр сарын аян өрнөж байна. Энэ хүрээнд салбар яамны зүгээс ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэОйн тухай хуулийн дүгээр зүйл Ерөнхийлөгчийн онд гаргасан дугаар зарлигийн дагуу жил бүрийн хавар намрын улиралд бүх нийтээр мод тарих сарын аяныг зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Ерөнхийлөгчийн зарлигт Бүх нийтээр мод тарих өдөртэй байна гэж зарласан. Энэ ч утгаараа манай яамны зүгээс жил бүрийн сарын дахь долоо хоногийн амралтын өдрүүдийг бүх нийтээр мод тарих өдөр болгож хэвшүүлж чадсан. Энэ жил тавдугаар сарын нд Мод тарих өдөрийг зохион байгуулахаар тов гарсан. Энэ өдрийг угтаж сарын турш хэд хэдэн чухал арга хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас санаачлан зохион байгуулж байгаа. Тухайлбал Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа арга хэмжээ өнөөдрөөс эхлэн хоногийн хугацаатайгаар МҮЭСТОнд болох юм. Бид тодорхой хугацаанд мод тарьж байгаа ч ургуулах арчлах тал дээр хангалтгүй байгаа нь иргэдийн мод тарих мэдлэг туршлага хомс байгаатай холбоотой гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тиймээс бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулдаг аймаг нийслэл сум дүүргийн Засаг даргын Тамгын газар бусад мэргэжлийн байгууллага аж ахуй нэгж иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж байна. Бүх нийтээр мод тарих өдрүүдэд хэн хаана ямар мод тарьж болох вэ гэсэн чиглэлүүдэд ажил зохион байгуулна.Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд яамны зүгээс ямар шалгуур тавьж байгаа вэ. Чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлснээс болж тарьсан мод ургахгүй байх тохиолдол байдаг шүү дээТарьц суулгацын үзэсгэлэн худалдаанд мэргэжлийн байгууллагын өндөр хяналт тавина. Сайн дураараа мод тарих сонирхолтой иргэдийг стандартын тарьц суулгацаар хангах нь чухал. Стандартын шаардлага хангасан гэдэгт үндэсний систем нь хэр хөгжилтэй байна вэ гарал үүслийн хувьд мод үржүүлгийнх байна уу гэх зэрэг нарийн зүйлс хамаардаг. Өмнө нь уулнаас мод ухаад ч юмуу их хэмжээгээр хууль бусаар импортын тарьц суулгац оруулж ирэх тохиолдол гардаг байсан юм билээ. Энэ нь эргээд тарьсан мод нь амьдрах чадваргүй тухайн орчиндоо зохицохгүй байх хүндрэл дагуулдаг. Иргэд маань ногоон л байвал тарьц сайн ургана гэж боддог. Гэтэл нахиа нь дэлгэрээд задарчихсан тайван байдлаасаа гарчихсан үед тарьцыг суулгах нь ургахгүй байх нэг шалтгаан болдог. Тиймээс худалдаалж байгаа тарьц суулгацанд хяналт тавина.Бид жил ирэх бүрт л туршлагажиж мод тарих ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд бүхий л асуудалд анхаарлаа хандуулж байгаа. Тухайлбал Монгол орны газар зүйн байршил ургамал ургалтын хугацаа баруун урдаасаа зүүн хойшоо чиглэж явагддаг. Ургамал ургалтын хугацаа эрт эхэлдэг говийн аймгуудад мод тарих ажил эхэлсэн байгаа бол хүйтэн аймгуудад бэлтгэл ажил хангагдаж байна. Энэ жил ургамал ургалт эрт эхэлж байгаа учир тарьц суулгацууд удахгүй нахиа нь задраад суулгах боломжгүй болчихно. Тэгэхээр тарьц суулгацаа зориулалтын байранд хадгалж байгаа.Тарьц суулгацын үзэсгэлэн дээр хэдэн төрлийн мод авах боломжтой вэ. Мөн ургалтын хугацааны хувьд иргэд өөрсдийнхөөрөө тарихад ямар мод нь илүү тохиромжтой байдаг вэУргамлын мужлал бүс бүсээрээ тухайлбал говийн аймгуудад ямар ургамал илүү тохиромжтой ургах вэ гэдгийг анхаарна. Жишээлбэл хайлаас сухай гэхчилэн говийн ургамлууд маш сайн ургана. Энэ нь эргээд экологит үзүүлж байгаа нөлөөллүүд нь тодорхой хэмжээнд үр дүнтэй байдаг. Мөн суурьшил нэлээн төвлөрсөн бүсүүдэд хөрсний бүтэц экологийн тэнцвэрт байдал тодорхой хэмжээгээр алдагдсан. Дээрээс нь өвлийн агаарын бохирдол нөлөөлдөг. Тиймээс тухайн орчны хөрс уур амьсгалыг сайн харж байж тарих хэрэгтэй.Иргэдэд мэдлэг олгох үүднээс нэг жишээ татахад ногоон байх ёстой гээд ногоон мод л тариад байдаг. Гэтэл өвлийн агаарын бохирдол ихтэй утааны үед шилмүүст төрлийн навчаа гээдэггүй ургамал ногоон харагддаг. Ийм төрлийн ургамлыг тарих ёстой. Гэтэл нарс модыг тарьж байгаа нь буруу. Нарс нь өвлийн улиралд ногоороо байхгүй. Гэтэл хавар болж ургамал ургалтын хугацаа маань эхэлхээр ургах гэж буй навчны нүх сүвэн дээр нь хүнд металлын бохирдол таглачихсан байдаг. Тиймээс эхлээд агаар хөрсөө тооцоод ургамлаа зөв сонгож тарих нь чухал.Үзэсгэлэнд суурин газарт түгээмэл ургаж байгаа гаруй зүйлийн бутлаг давамгай ургана. Гэхдээ сүүлийн жилд мод үржүүлэг аж үйлдвэрийн мэргэжлийн эрхтэй байгууллагууд өөрийн нөөц бололцоогоор интрудукц хийнэ.Интрудукц гэдэг нь харийн ургамал элбэг дэлбэг ургамлуудыг тарималжуулах туршилт судалгааг нь хийгээд практикт нэвтрүүлж байгаа. Ховор зүйлийн ургамал болох тэсэмгийн зарим зүйлүүд агчны төрөл бидний сайн танил болоогүй ургамлууд тодорхой хэмжээгээр худалдаалагдана. Үзэсгэлэнгээс суулгац тарьцаа авах нь илүү баталгаатай юуУлсын хэмжээнд нэгдсэн журмаар зохион байгуулж байгаа учраас баталгаатай. Энэ үеэр иргэдэд зөвлөгөө өгөх булан ажиллана. Аж ахуйн нэгж болон иргэн мод авахаасаа өмнө хаана ямар мод тарих гэж байгаа болон хэрхэн арчлах талаар зөвлөгөө мэдээлэл авч болно.Тодорхой зааж өгсөн газруудын талаарх мэдээлэл иргэдэд хэр хэрэгтэй вэНийслэлийн хувьд нийтээрээ очоод мод тарья гэхээр төвлөрсөн байршил одоогоор байхгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гад хэрэгжинэ. Түүнийх нь гаруй га газрынх нь зураг төсөл хийгдчихсэн байдаг. Хоёрдугаарт иргэд тодорхой мэдлэг мэдээлэлгүй учраас буруу тарих магадлал маш өндөр гарна. Үүнээс болж модны амьдрах хувьд нь нөлөөлдөг. Тиймээс цэцэрлэгт хүрээлэн гэсэн мэргэжлийн байгууллагын өндөр стандарт барьж ажилладаг горим нь алдагдах эрсдэл гарна. Тийм учраас иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм чинь гээд дуртай газраа тарьж болохгүй.Тухайн байрлалынхаа зураг төслийг хийнэ. Энэ нь нийгэм ахуй эдийн засаг хөрс агаарын чанарын байдлын судалгааг хийсний үндсэн дээр зураг төслийг хийдэг. Төв гудамжаар төлөвлөлтгүй улиас тарьсан байна. Эдгээр нь хөгшрөөд нөхөн тайралт хийгдэхгүй байснаас үүдэн ургамлын насны ялгаа гардаг. Тэгэхээр төлөвлөлтгүйгээр мод тарина гэдэг нь буруу. Сошиалаар иргэдэд энэ талын мэдлэг мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ. |
Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гудамж зам талбайг хянах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий Аюулгүй хот төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.Тус цагдаагийн газраас төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эргүүл Телекамер Гэмт хэргийн хяналтын цогц систем дэд хөтөлбөрүүдийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн оны дүгээр сарын ны өдрийн хурлаар хэлэлцүүлж дугаар тогтоолоор батлууллаа.Гэмт хэргийн статистик мэдээллээс харахад онд улсын хэмжээнд мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний . хувь буюу гэмт хэрэг нийслэл хотод бүртгэгдсэн байна.Нийслэл хот сая гаруй хүн амтай том хот болж байгаа тул гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх камерын хяналтыг өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж эргүүлийн үйл ажиллагаа зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Эргүүл дэд хөтөлбөрНийслэл хотод ашиглагдаж байгаа болон цаашид шинээр суурилуулах теле хяналтын камерыг нэгдсэн системд оруулж мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах зорилгоор ТелекамерГэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой арга тактикийг төлөвлөн хэрэгжүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулахад зорилгоор Гэмт хэргийн хяналтын цогц систем дэд хөтөлбөрүүдийг батлуулан ажиллаж байна.Хөтөлбөрийн үр дүн Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдлыг Гэмт хэргийн цахим зураглалаар үнэлж дүгнэн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг хяналтад авч урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж камержуулна. Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж иргэдээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ажиллагаа сайжирна. Телекамерын хяналтын удирдлагын төвтэй болж телехяналтын камерын хэвийн үйл ажиллагаа хангагдана. Нутгийн захиргааны байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэж гудамж талбай олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг зөрчлийн дуудлага мэдээллийн дагуу шуурхай очих нөхцөл бүрдэнэ. Эргүүлийн алба хаагчдын мэдлэг мэргэжлийн ур чадвар сайжирч албаны шуурхай байдал хангагдан ажлын бүтээмж дээшилж цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар дээшилнэ хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. |
Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогдсон тухай тус компаниас мэдэгдлээ.А.Торрес нь өнгөрөгч оноос эхлэн Оюу толгой компанийн Төлөөлөн удирдах зөвлөл УЗийн гишүүн бөгөөд Рио Тинто компанийн Оюу толгойг хариуцсан захирлаар ажиллаж байв. Армандо нь ТУЗийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана.Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Стивен Жонс тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар цаашид ажиллана.А.Торрес нь сүүлийн зургаан жил Рио Тинто группт удирдах ажил эрхэлсэн. Тэрбээр ажлын гараагаа Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эхлүүлсэн ба Австрали Канад дахь үйл ажиллагааг хариуцан ажилласны дараа Үйл ажиллагаа өөрчлөлт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байв.Оюу толгой компанийн ТУЗийн дарга Г.Батсүх ТУЗөөс Армандо Торресийг компанийн Гүйцэтгэх захирлаар томилж буйдаа таатай байна. А.Торрес бизнесийн үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах дотоод нөөц бололцоог бэхжүүлэх орон нутагтай харилцаа хамтын ажиллагааг бататгах ажиллагсдын ур чадварыг сайжруулах чиглэлээр үр бүтээлтэй ажилласан туршлагатай. ТУЗөөс Армандог тус компанийг чадварлаг удирдан манлайлж цаашдын амжилтанд хүргэнэ гэдэгт итгэл төгс байна. Мөн түүнчлэн ТУЗөөс Стивен Жонсын оруулж буй чухал хувь нэмэр чадварлаг манлайллыг өндрөөр үнэлж байна. Стивен Жонс Оюу толгойн цаашдын хөгжлийн эх суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэлээ. |
Монгол Улсын Засгийн газар энэ оны дүгээр сарын ны өдөр Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд он гэхэд С вирүсийн халдвартай мянган хүнийг бүрэн эмчилж элэгний хорт хавдар хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.Тухайлбал энэ жил настан ирэх онд настай болон аас дээш насны иргэдийг ВС вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна.Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.Статистик мэдээнээс үзвэл онд хавдрын тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын орчим мянган хүн ВС вирүсийн халдвартай байх магадлалтай байна.Д.Сүхбаатарын талбайд болсон Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ. Тэрээр Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Элэгний хорт хавдар хатуурлын нас баралтыг эрс бууруулах элэгний С вирусийн голомтыг он гэхэд устгаж халдварын тархалтыг таслан зогсоох Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтыг тусгасан. Манай нийт ард иргэд хүн амын эрүүл мэндийн төлөө гэсэн энэ ариун зорилтыг талархан хүлээн авсан билээ.Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг зорилт үйл ажиллагааны хүрээнд онд хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөрийг он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирусийн халдварын тархалтыг хязгаарлан С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож элэгний архаг үрэвсэл хатуурал хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах боломж бүрдэнэ.Эрүүл мэндийн салбарт олон улсын түвшинд шинэ инноваци технологийн дэвшлүүд гарч элэгний хорт хавдар хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх олон төрлийн шинэ эм бэлдмэл үүний дотор Харвони эмийг бүтээснээр өвчлөлийг бууруулах эдгээх өргөн боломж нээгдэж байна.Хэдийгээр эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх эмчлэгдэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирүсийг илрүүлэх эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.Хепатитийн вирүсийн халдварын талаарх хүн амын мэдлэгийг дээшлүүлэх зан үйл хандлагыг өөрчлөх өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох уг вирүсийн архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах элэгний хатуурал хорт хавдрыг эрт үед нь оношлох эмчлэх хепатитийн вирусийн халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна. Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх даатгуулагчийн эрхийг хамгаалан тэдэнд хэрэгцээтэй бөгөөд чанартай үйлчилгээг худалдан авдаг даатгалын байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх нэг худалдан авагчийн тогтолцоог нэвтрүүлэх даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалах зэрэг олон зорилтыг тусган хэрэгжүүлж байна.Элэгний өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэд сайн дурын идэвхтэн нийгмийн ажилтныг татан оролцуулж хяналтыг Засаг захиргааны бүхий л шатанд үр дүнтэй оновчтой зохион байгуулж ажиллах нь чухал. Энэ чиглэлээр ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага төрийн бус байгууллага иргэдийн нэгдсэн зорилго хүсэл эрмэлзэл хамтын хүчин чармайлт зайлшгүй чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.Монгол Улсын Засгийн газраас хүн ардынхаа төлөө авч хэрэгжүүлж байгаа олон хөтөлбөр үүний дотор Элэг бүтэн Монгол хөтөлбөр амжилттай хэрэгжиж Монгол түмэн маань хотлоороо эрүүл саруул байж айл өрх нь үр хүүхдээр өнөр аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. |
Өнөөдрөөс эхлэн хотын хэмжээнд цэрэг татлага эхэллээ. Зарлан дуудах хуудас авсан иргэд өөрийн биеэр ирэх үүрэгтэй. Ингэхдээ иргэний үнэмлэх цэргийн үүрэгтний үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын дэвтэртэйгээ хэрвээ оюутан бол холбогдох материалаа бүрдүүлэн харъяа дүүргийнхээ цэрэг татлагын байранд очно.Цэргийн албаны тухай хуульд Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй дайчилгааны сургууль цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн цэргийн насны иргэнийг аймаг дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Иймээс цэргийн жинхэнэ албанаас иргэнд дээрх захиргааны арга хэмжээг авдаг.Эхний ээлжийн цэрэг татлага нийслэл хотод энэ сарын ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. |
БНТУын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг Тикаийн Улаанбаатар хот дахь зохицуулалтын газраас мэргэжлийн хяналтын байгууллагын Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ажлын байрны нөхцлийг сайжруулах малын халдварт өвчинтэй тэмцэх зорилгоор зөөврийн ажлын байр тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.Уг арга хэмжээнд МХЕГын дарга Н.Цагаанхүү БНТУаас Монголд суух Бүрэн эрхэт Элчин сайд М.Ахмет ЯзалТИКАгийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйя болон бусад албаныхан оролцов.Хөдөө орон нутагт малын гоц халдварт шүлхий хонины цэцэг өвчин гарч мал амьтны шилжилт хөдөлгөөн тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээр дамжин Нийслэл хотод өвчний халдвар тархах хүн амын эрүүл мэнд хүнсний аюулгүй байдалд болзошгүй эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг. Одоогийн авто тээврийн товчоод нь албан ажлын хэрэгцээ олон улсын шаардлагад хангасан явуулын ажлын байргүй дулаан хувцас тоног төхөөрөмж зөрчилтэй тээврийн хэрэгслийг саатуулах хашаа камер хөдөлгөөнт зөөврийн байргүй газар дээр нь шинжилгээ хийх боломж нөхцөл байхгүй.Харин уг төсөл хэрэгжсэнээр ажлын байрны орчин нөхцөл сайжирч цагийн хяналт шалгалтыг чанартай хийж гүйцэтгэх нийслэл рүү хөдөө орон нутгаас мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд халдварт өвчин тархах эрсдлийг бууруулах аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Мөн мал амьтны шилжилт хөдөлгөөн хорио цээрт бүсээс ирсэн мал амьтан бусад зөрчилтэй тээврийн хэрэгсэл саатуулагдсан тохиолдолд газар дээр нь очин байрлаж хяналт тавин ажиллах нөхцөл бүрдэнэ. |
ХанУул дүүргийн дугаар хороо Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг оны дугаар сарын ны Бямба гарагийн өглөө цагаас оройн цагийн хооронд хааж туршилт шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус байгууламж нь онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар жил ашиглах ёстой. Гэвч БНХАУын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм.Замын хөдөлгөөний ачаалаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн. Хамгийн сүүлд оны дүгээр сарын ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан УНЕ улсын дугаартай Хово маркийн ачааны авто машины урд талын дугуй салж гүүрийн хайс дугуй цохигч даацын панеллийг мөргөж гэмтээсэн. Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж Техник ашиглалтын түвшин тогтоох үзлэг шалгалт хийж ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. |
Төрийн банкны орлогч асан шүүгдэгч Т.Дорждэрэмд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оны дүгээр сарын ний өдрийн дугаар шийтгэх тогтоолоор таван жил нэг сарын хорих ял оноохоор шийдввэрлэжээ.Бусдаас их хэмжээний хахууль авсан хэмээн буруутайд тооцож түүний сая төгрөгийг нь хураан төрийн өмчид шилжүүлэхээр болсон байна. Мөн шүүгдэгч Ц.Алтансүхийг бусдад хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмсэнтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсэн байна. |
Нийслэлээс зарласан Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жилийн хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан Нээлттэй хаалганы өдөрлөг оны дугаар сарын ний өдөр Жанжин Сүхбаатарын талбайд болно. Энэхүү өдөрлөг нь Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сурталчлах тайлбарлан таниулах санал хүсэлтийг сонсож цаашдын ажилдаа тусгах зорилготой юм. Өдөрлөгт Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ ТэнүүнОгоо ХХК Эрдэм Транс ХХК Сутайн буянт ХХК Мяралзаа ХХК Атибус ХХК Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо зэрэг Нийслэлийн Тээврийн газрын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд Наранбулаг хан ХХК Ялгуусан ХХК Улаанбаатар зам засвар арчлалтын газар зэрэг авто замын барилга засвар үйлчилгээ эрхлэгч байгууллага аж ахуйн нэгжүүд оролцож өөрсдийн бодлого чиглэл үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулна.Өдөрлөгийн үеэр Улаанбаатар смарт карт компаниас иргэдийн дунд Асуулт хариултын тэмцээн зохион байгуулж зөв хариулсан иргэдийг Нийтийн тээврийн төгрөгийн цэнэглэлттэй картаар урамшуулах юм хэмээн Нийслэлийн Авто Замын хөгжлийн Газраас мэдээллээ. |
Нийслэлд цэргийн албаны хугацаа дуусган халагдсан дайчдыг хүлээн авч ажлын байранд зуучлах ажлыг энэ сарын нд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс ажил олгогч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.Уг үйл ажиллагаагаар гаруй ажлын байр санал болгосноор цэргээс халагдсан дайчдын хувь нь ажлын байртай болж шинээр батлагдсан Цэргийн албаны тухай хуулийн . дах хэсгийн Иргэн хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангана гэсэн заалтын хүрээнд хувь нь ажилдаа орж нийт хувь нь ажлын байртай болжээ.Түүнчлэн цэргээс халагдсан дайчид Төрийн албаны тухай хуулийн дугаар зүйлийн дэх заалтын дагуу төрийн албанд ажиллах боломжтой болж байна. |
Өчигдөр орой цагийн үед иргэн М эхнэртэйгээ маргалдсаны улмаас Цэргийн төв госпиталийн зургаан давхараас үсэрч нас барсан байна. Тэрээр хэвлий тус газраа хутганы шархтайгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Хэргийг Шүүх шинжилгээний үндэсний хүрэээлэн болон Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. |
Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан Экологийн хувьд чухал газар нутгийг хамгаалалтад авахад талуудын оролцоо зөвлөлдөх уулзалтаар тусгай хамгаалалттай газар нутгийн хамрах хүрээг тэлэх асуудлыг хөндлөө. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн цөлжилт газрын доройтлыг үнэлсэн таван удаагийн судалгаа байдаг. Хамгийн сүүлд буюу онд Био экологийн хүрээлэнгээс энэ төрлийн судалгааг хийжээ. Судалгаагаар нутаг дэвсгэрийн . хувь нь их бага цөлжилт газрын доройтолд өртсөн. Үүний . нь сул . нь дунд . нь хүчтэй . хувь нь нэн хүчтэй доройтлын зэрэгт хамарч байгаа аж. Тухайлбал Ховд Дорноговь аймагт газрын доройтол хүчтэй илэрсэн байна. Түүнчлэн нэн хүчтэй доройтолд орсон газар нутгийн хэмжээ нэгдэх хандлагатай ажиглагджээ. Доройтлын шалтгаан нь ганц хүний үйл ажиллагааны нөлөөнөөс бус байгалийн хүчин зүйлс ч нөлөөлж байгааг эрдэмтэд зөвлөлдөх уулзалтын үеэр хэлж байсан юм. Тиймээс Байгаль орчин аялал жуулчлалын яам олон улсын байгууллагуудтай хамтран Монгол орны баруун бүсэд газрын доройтол хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь төслийг Монгол Улсын баруун бүс буюу Завхан Ховд Увс аймагт хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд энэ бүс нутгийн тусгай хамгаалалттай газрын хамрах хүрээг тэлэхээр зорьж байгаа юм. Одоогийн байдлаар Баянөлгий Ховд Увс ГовьАлтай Завхан аймгийн нутаг дэвсгэрийн . хувийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад харуулсан байна. Харин Экологийн бүс нутгийн үнэлгээгээр Монгол орны баруун бүсэд га газрыг цаашид хамгаалалтад хамруулах шаардлагатай гэж тодорхойлжээ.Экологийн хувьд чухал газар нутгийг хамгаалалтад авахад талуудын оролцоо зөвлөлдөх уулзалтыг БОАЖын Дэд сайд Ц.Батбаяр нээж үг хэллээ. Тэрбээр Монгол Улсад байгаль орчны хамгаалал нь тулгамдсан асуудал болсон өнөө үед Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас НҮБын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран Монгол орны баруун бүсэд газрын доройтол хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх чиглэлээр энэхүү чухал төслийг эхлүүлээд сар хүрэхгүй хугацаа өнгөрлөө. Энэхүү богино хугацаанд дүйцүүлэн хамгааллын асуудлыг орон нутагт таниулан сурталчлах болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох судалгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна. Цаашид он хүртэл Монгол Улсад тулгамдаж буй газрын доройтлын асуудлыг буцалтгүй тусламжаар Монгол орны баруун бүсэд загварчлан шийдэх мөн лон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг өргөтгөж улмаар нийт нутгийн хувьд хүргэх зорилтоо биелүүлэх боломжийг ашиглах шаардлага бий. Манай улсын эдийн засаг нь байгалийн нөөцтэй салшгүй холбоотой бөгөөд уул уурхайн хурдацтай хөгжлийг төлөвлөлттэй уялдуулах чухам хаана энэ салбарыг голчлон хөгжүүлэх асуудлаа бид ярилцаж шийдэх цаг нь болжээ гэж үзэж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд олон улсын байгууллагын тусламжтайгаар Монгол орны экологийн хувьд эмзэг бөгөөд чухал ач холбогдолтой газруудыг тогтоож экосистемийг нь судлан үнэлгээ хийсэн байгаа. Олон улсын мэргэжлийн байгууллагуудаас шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулсан энэ судалгааны дүнд Монгол Улсад тусгай хамгаалалтад авах шаардлагатай гаруй газар байгааг тогтоосон. Иймд бид өнөөдрийн арга хэмжээгээр бүх оролцогч талуудад Монгол орны экологийн үнэлгээг танилцуулж дээрх газруудын мэдээллийг өгөх болон үүнтэй холбоотойгоор УИХаас гарах тогтоолын төсөлд санал авах мөн энэ асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилготой юм. Түүнчлэн төслийн үр дүнг цаашид амжилттай нутагшуулахад шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх тал дээр тусгайлан саналаа илэрхийлэхийг Та бүхнээс хүсч байна гэсэн юм.Улмаар Монгол орны баруун бүсэд газрын доройтол хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь төслийн техникийн зөвлөх Ё.Онон Газрын доройтлыг бууруулах үе шат сэдэвт илтгэл тавьсан. Тэрбээр уул уурхайн нөлөөллөөс улбаалан зарим газар хүчтэй газрын доройтол илэрч байна. Эргэж байгалийн унаган төрхөө олж авах боломжгүйгээр эвдэрч байгааг судлаачид онцолж байгааг онцолсон бөгөөд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалдд цөлжилтөд өртсөн газар нутгийг . хувиар бууруулахаар тусгасан. оны байдлаар Монголын орны нийт газар нутгийн . хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн байна. Нөгөө талаар он гэхэд нийт газар нутгийнхаа хувийг тусгай хамгаалалттай газарт хамруулах зорилт тавьсан. Өнгөрсөн оны байдлаар газар нутгийн . хувийг тусгай хамгаалалтад авсан гэдгийг танилцуулсан юм. Мөн үеэр Де Нэйчэ Консерванси ТББын байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Д.Галбадрах Экологийн бүс нутгийн үнэлгээний үр дүн сэдвээр илтгэл тавьсан бол Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх Тусгай хамгаалалттай газрын өнөөгийн байдал хамгаалалтад авах шаардлагатай газрын жагсаалт судалгааг танилцууллаа. Судлаачдын хэлж буйгаар уул уурхайн төсөл нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөөс зайлсхийх бууруулах нөхөн сэргээх арга хэмжээ авсны дараа сэргэх боломжгүй хгэж урьдчилан тооцоолсон тохиолдолд газрыг дүйцүүлэх хамгааллын аргыг хэрэглэдэг байна. Дээрх төслийн хүрээнд энэ аргыг Монголын баруун бүс дэх Завхан аймгийн Дөрвөлжин сумын БаянАйраг алтны орд Ховдын Дарви сумын Хөшөөт Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгорын нүүрсний ордуудад нэвтрүүлэх хэрэгжүүлэх аж. Үр дүнд нь бүс нутгийн тусгайн хамгаалалттай газар нутгийн хэмжээг хувиар нэмэгдүүлэх зорилтыг салбарын яамнаас тавиад байна. БОАЖЯААС |
Өнөөдөр АН нэр дэвшигчээ бүртгэсэн. Харин хотын дарга асан Э.БатҮүл нэр дэвшинэ гэж байсан боловч бүртгүүлээгүй. Намын байрны гадаа өнөөдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны иргэд жагсаал хийжээ. Таван жилийн өмнө гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хамрагдан амьдарч байсан хашаа байшингаа сулласан байна. Э.БатҮүлийн хүү Б.Чулуудайн үүсгэн байгуулсан Грандлайн ХХК барих ёстой байсан ч одоог хүртэл ашиглалтанд өгөөгүй байна. Тэдгээр иргэд очих газаргүй гэр бүл нь өөр өөр газар амьдарч байгаа тухайгаа ярилаа. Үүнээс гадна тэд хотын аль ч хороонд бүртгэл байхгүй таван жил болсон байна. Гэрээнд гурван жилийн өмнө нүүж орсон байх ёстой хэмээн тусгагджээ. Тэдэнтэй АНын нарийн бичгийн дарга О.Магнай биечлэн уулзаж ойрын хугацаанд Б.Чулуудайтай уулзуулахаа амласан байна. |
Нийслэлийн дүүргийн хорооны Засаг дарга хэсгийн ахлагч нарын Хотын хөгжилХамтын хүч зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат НИТХын дарга Ц.Сандуй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан оролцсон юм.Хотын хөгжилХамтын хүч зөвлөгөөнийг нээж НИТХын дарга Ц.Сандуй Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгжид ажиллан нийслэл хотын хөгжлийн төлөө чин сэтгэлээр зүтгэж байгаа хорооны Засаг дарга хэсгийн ахлагч та бүхэнд гүн талархал илэрхийлье. Улаанбаатар хот маань улсын нийслэлийн үүргээ чанд биелүүлж иргэнээ дээдэлсэн хот төлөвлөлт байгуулалт өрнүүлж ДНБий дийлэнх хувийг үйлдвэрлэж хот бүрдүүлэгч салбаруудаа хөгжүүлсэн нь төрийн бодлогын үр дүн иргэд төрийн ажилтан бид бүхний хамтын бүтээл зүй ёсны бахархал билээ. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хэрэгжүүлж буй Аз жаргалтай хот хөтөлбөрийн амин сүнс нь иргэн юм. Нийслэл дүүрэг хороо хэсгийн ажилтнууд иргэддээ амалсанаа биелүүлж хариуцлага сахилга батыг өндөржүүлж төрийн үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхийн төлөө онцгой анхааран ажиллаж байна. Нийслэлийн МАНын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан Хороо бүрт цэцэрлэг Хороо бүрт төрийн үйлчилгээг хүргэх ажлуудыг шат дараалан хэрэгжүүлэхэд хэсгийн ахлагч та бүхний хүчин чармайлт их юм.Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хороодыг бэхжүүлэх нэгдсэн цогцолбор байртай болгох техник хэрэгслээр хангах хороонд ажиллаж буй ажилтнуудыг чадавхжуулах зэрэг арга хэмжээ авч Хороо хөтөлбөрийг хэрэгжүүлж иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж ажиллалаа. Өнөөдөр нийслэлийн хороонд гаруй хэсгийн ахлагч ажиллаж байна.Нийслэл хотын тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх иргэдийн оролцоо эрэлт саналыг нийслэл дүүргийн бодлого шийдвэрт тусгуулахад анхан шатны нэгжид ажиллаж буй та бүхний санаачлага үүрэг оролцоо ихээхэн чухал байна.Улаанбаатар хотын иргэдийг хоггүй цэвэр орчинд амьдруулах замын халтиргаа гулгаанаас сэргийлэх зам талбай гудамжийг гэрэлтүүлэх зэрэг уламжлалт ажил төдийгүй хотоо хөгжүүлэх ажилд та бидний хамтын хүч чармайлт хамгийн чухал.Хотын хөгжлийг хамтын хүчээр бүтээцгээе. Сайн үйлсийн төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе хэмээв.Үүний дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр Нийслэл Улаанбаатар хотын нэг сая мянган иргэнтэй хамгийн ойр ажилладаг хүмүүс бол хороодын Засаг дарга хэсгийн ахлагч нар юм. Та бүхэнтэйгээ өнөөдөр Засгийн газрын гишүүн болон холбогдох албан тушаалтнуудын хамт уулзаж байгаадаа баяртай байна. Би та бүхэнд нийслэлийн хөгжлийн чиг хандлагын талаар товчхон мэдээлэл өгөх болно. Учир нь НИТХаас баталсан нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамгийн анхан шатны хүмүүс бол та бүхэн юм. Бид Аз жаргалтай хот үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд нийслэл хотоо иргэнээ дээдэлсэн өндөр технологид суурилсан үйлдвэрлэл бие даасан эдийн засагтай бизнест ээлтэй ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай Монгол үндэсний хэв маяг өвөрмөц дүр төрхтэй Зүүн хойд Азийн санхүү бизнес аялал жуулчлалын төв хот болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Засаг дарга миний бие алслагдсан дүүргийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Ойрын хугацаанд төвийн дүүрэгт ажиллахаар төлөвлөсөн байгаа. Бид бүхэн энэ онд нийслэлийн эрх зүйн байдлыг тодорхой болгох үр нөлөө хүртээмжтэй хотын засаглалыг бэхжүүлэх нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх шийдвэр гаргах ажиллагаанд олон нийтийн ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Энэ жил бид нийт багц ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.Тухайлбал эдийн засгийн өсөлтийг хангахын тулд хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэхэд таатай эрх зүйн орчныг бүрдүүлж хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлнэ.Улаанбаатар хотыг он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нийслэлийн ирээдүйн хөгжлийг хангасан дэд бүтцийг сайжруулж иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд хот байгуулалтын үйл ажиллагааг чиглүүлж ажиллана. Улаанбаатарын бүсийн түвшинд хэт төвлөрлийг сааруулахаар үйлдвэр худалдаа үйлчилгээ дагнан тэнцвэртэй хөгжсөн оршин суугчдын амьдралын аятай орчин бүрдүүлсэн дагуул хаяа хот тосгод шинэ суурьшлын бүсүүдийг эрчимтэй хөгжүүлнэ.Тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж бүс нутгийн дэд бүтэц тээврийн интеграцид нэгдэх замаар Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн ложистик төвүүдийг хотын баруун зүүн хэсэгт байгуулна.Авто замын хөдөлгөөний түгжрэлийг багасгах нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах иргэдийн аюулгүй тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Азийн хөгжлийн банкны сая ам долларын хөнгөлөлттэй зээлээр Нийтийн тээврийн үйлчилгээнд тусгай замын автобусыг Энхтайваны өргөн чөлөө хороолол Их тойруу буудал Нисэх чиглэлд нэвтрүүлэх төслийг эхлүүлнэ.Төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийг хийж мянган м хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барьж саарал усыг цахилгаан станцад хэрэглэнэ. Азийн хөгжлийн банкны . тэрбум төгрөгийн санхүүжилтээр Зүүн хойд бүсийн усан сангаас Баруун бүсийн насос станц хүртэлх мм км цэвэр . км бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулна.Хотын ус хангамжийн нөөцийг нэмэгдүүлэх Туул усан цогцолбор төсөл хэрэгжүүлж цэвэр усны доод эх үүсвэрийн нөөцийг шинэчлэн тогтоож хотын усан хангамжийн эх үүсвэрүүдийг нэмэгдүүлнэ хэмээн онцоллоо.Түүнчлэн нийслэлийн Шилдэг хороо шалгаруулах уралдааныг нийт хороонд эхлүүлж буй талаар НЗДТГын дарга М.Отгонбаяр танилцуулсан юм. Тэрбээр Засаг захиргааны үндсэн нэгжид ажиллаж төр иргэдийг холбогч гүүр нь болж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг айл өрх бүрт хүргэж түүнийг сурталчлан таниулахын зэрэгцээ төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд өөрийн оюун ухаан мэдлэг чадвараа дайчлан ажиллаж байгаа та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа таатай байна. Сайн засаглалыг бэхжүүлэгч анхдагч үндэс суурь бол хүнлэг чадварлаг ажил хэрэгч хэсгийн ахлагч мөн хариуцлагатай төрийн үйлчилгээний эх үндэс нь чадварлаг мэргэшсэн албан хаагч бүхий хороо байдаг билээ. Цаашид хороодын хөгжлийг бодит хөрөнгө оруулалтаас гадна төрийн албаны өндөр ёс зүйтэй мэдлэг боловсрол ур чадвартай хорооны ажилтан хэсгийн ахлагч нараар тодорхойлох он жилүүдэд бид ажиллаж амьдарч байна. Өнөөдөр нийслэлийн хороодын Засаг дарга нарын хувь нь багш инженер эрх зүйч эдийн засаг мэргэжилтэй хувь нь аас дээш жил хорооны Засаг даргаар ажилласан дунджаар настай байгаа бол хороодын хэсгийн ахлагч нарын хувь нь дээд бүрэн дунд боловсролтой хувь нь аас дээш жил ажилласан дундаж нас байгаа нь онтой харьцуулахад насаар залуужсан байна.Иргэдийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ оролцоог хангахуйц төрийн үйлчилгээг хүргэхэд чадварлаг мэргэшсэн өндөр чадавхтай төрийн албан хаагчдыг бэлтгэх шаардлагатай болжээ. Тиймээс энэхүү ажлын эхлэл болгон хороодын ажилтан хэсгийн ахлагч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамруулах хөтөлбөрийг боловсруулан Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сангийн Хотын засаглал төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн дагуу оны сарын өдрөөс нийслэлийн хорооны хэсгийн ахлагч нарт зориулсан сургалт эхлүүлээд байна гэлээ.Түүнчлэн уг арга хэмжээий үеэр хичээл зүтгэл ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа манлайлан ажилласан хэсгийн ахлагч хорооны дарга нарт Улаанбаатар хотын хүндэт иргэн нийслэлийн Тэргүүний ажилтан Нийслэлийн Засаг даргын Жуух бичиг зэргээр шагнаж урамшууллаа. |
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын газар өчигдөр цагт Жигжид зусланд гал гарч байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Гал унтраах дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин айлуудын хашааны шар өвс шатсан байдлтай байсан байна.Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах р ангийн бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг зогсоосон. Хашааны шар өвсөө шатааж гал алдсаны улмаас айлын хашааны газар айлын байшин шатсан байна. Иргэдийн санамсар болгоомгүйгээс болж гал түймрийн аюул гарч байна. Хүлээлгэх хариуцлагын тухайд Ойн тухай хуулийн дугаар зүйлийн дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог. Эрүүгийн хуулийн дүгээр зүйлийн . дахь заалтын дагуу Ой хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан хүний амь нас хохирсоних хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Ой хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Захиргааны хариуцлагын тухай хуулийн дугаар зүйлийн дэх заалтын дагуу Ой хээрийн түймэр тавьсан хууль тогтоомж эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан Иргэнийг . төгрөгөөр Албан тушаалтныг төгрөгөөр Байгууллага аж ахуйн нэгжийг төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Хог хаягдлын тухай хуулийн дүгээр зүйлийн дэх заалтын дагуу илзадгайхогхаягдалшатаасаниргэн ажахуйннэгж байгууллагадтус хуулийн дугаар зүйлийн дахь заалтын дагуу Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр . төгрөг Аж ахуй ннэгж байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр . төгрөгөөртус тус торгож харуцлага хүлээлгэнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. |
Өнгөрсөн дөрвөн жилд Улаанбаатар төмөр зам дагуу дагуу айл өрх ААНүүд хашаа хатгах барилга барих зэргээр хууль дүрэм журмыг зөрчих нь нэмэгдсэн. Мөн харуул хамгаалалтгүй цэгүүдэд иргэд хашаа хайсыг эвдэж төмөр зам дээгүүр зорчдог нь ихэссэний уршгаар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж иргэдийн амь нас эрүүл мэндэд хор уршиг учирах болсон. Тиймээс Зам тээвэр хөгжлийн яам Улаанбаатар төмөр замын удирдлагууд энэ байдлыг таслан зогсоож хууль бус газар олголтыг хүчингүй болгуулах төмөр замын гарам гарцыг нэмэгдүүлэх гээд тодорхой асуудлыг шийдүүлэх хэрэгтэй байгаа юм.Төмөр зам авто замтай нэг түвшинд оглолцож байгаагаас түгжрэл үүсэх осол аваар гарах зэрэг олон сөрөг талтай юм. Тиймээс БНХАУын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төмөр зам авто зам огтолцож байгаа цэгүүд дээр гүүр нүхэн гарц барихаар төлөвлөжээ. Бүтээн байгуулалтын ажил энэ хавраас эхлэх аж.Хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч байгаа төмөр зам дагуу хэд хэд гүүр нүхэн гарц барихаар төлөвлөөд байгаа аж. |
Өглөө болгон нийслэл хотод сааралтсан утаа үзэгдэх болсон. Хаана түймэр гарчив гэх бодол хүн бүрийн толгойд эргэлддэг. ОХУын Эрхүү муж Сибирийн ойд их хэмжээний түймэр гарчээ. Хойд хөршид гарсан түймрийн утаа Сэлэнгэ аймгийг бүрхэн өчигдөрөөс нийслэл хотруу орж ирсэн байна.Эрхүү мужид нийт гаруй га газрыг хамарсан түймрийн голомтыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд Буриадад орчим га талбайд түймэр асаж байгаа аж. ОХУын Онугой байдлын яамнаас түймрийг унтраах ажилд гал унтраах тусгай зориулалтын Ил Бе онгоцууд мөн мянган цэргийн албан хаагчийг илгээгээд байгаа гэнэ. |
Говийн чоно олон улсын сургалт дадлага сургууль өнөөдөр Өмнөговь аймагт танхимын сургалтаар эхэлж байна. Энэхүү дадлага сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар АНУын Элчин сайдын яам Номхон далайн цэргийн командлалтай хамтран зургаа дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.Дадлага сургуулийн үеэр Даланзадгад Цогтцэций сумын иргэдийг нүүлгэн шилжүүлэх газар хөдлөлтийн улмаас үүссэн уурхайн осол нуранги аврах ажиллагааны болон мал амьтны цэцэг өвчний үед ажиллах хээрийн эмнэлэг дэлгэх зэрэг дадлага сургуулиудыг ОБЕГын харьяа Аврах тусгай анги Уул уурхайн аврах алба өмнөд бүсийн Онцгой байдлын газруудын аврагчид АНУын Номхон далайн цэргийн командлалын аврагчидтай хамтран гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. |
Өнөөдөр БНХАУын Олон улсын хөдөлмөрчдийн баяр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улс БНХАУын хилийн боомтууд өнөөдөр ажиллахгүй аж. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно. |
цагтБНХАУын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийх албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр Монгол улсын ШУАийн Ерөнхийлөгч академич Д.Рэгдэлтэй ШУА дээр СТӨ Г корпус давхар тоот уулзах юм.Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын дунд МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН СОРИЛТМОНГОЛ улсын анхдугаар уралдааныг Мэдээллийн технологийн үндэсний паркт зохион байгуулна. цагтАрдчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар Ардчилсан намын Олон нийттэй харилцах албаны байранд хэвлэлийн хурал хийнэ.Хөдөө аж ахуйн бирж нь төрийн нэр барьж ноос ноолуур экспортлогч аж ахуйн нэгжүүдээс шимтгэл нэрээр луйвар хийж байгаа талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний холбооноос мэдээлэл хийнэ. цагтӨргүй монголын төлөө хөдөлгөөнөөс банкны хүүгийн асуудлаар мэдээлэл хийнэ. цагтНӨАТын урамшууллын сугалааны ны тохирлоор хонжвор хожсон азтануудад сая сая сая батламж гардуулах арга хэмжээ Сангийн яамны хүндэтгэлийн танхимд болно. цагтЭЛЭГНИЙ ВИРУСИЙН ЭСРЭГ ХАМТДАА төслийн нээлтийн үйл ажиллагаа СХДийн р хорооны байранд зохион байгуулагдана. |
Өнөөдөр НМХГаас шатахуун түгээх станцуудад хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн шатахуун түгээх станц хамрагдсан байна. Үүнээс Петростар ХХКийн Содмонгол групп ХХКийн М ойл компанийн нийт шатахуун түгээх станцыг улсын комисст хүлээлгэж өгөөгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ.Тэс петролиум ХХК Синчи ойл ХХКийн шатахуун түгээх талбайд суурилуулсан таван автомашин хийгээр цэнэглэх байгууламжийг байнгын ашиглалтанд өгөөгүй ашиглаж байсан тул улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож цахилгаан хангамжийг хязгаарлан торгуулийн арга хэмжээг авсан байна. Харин шингэрүүлсэн хийн түлш цэнэглэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн шалгалтаар Горгаз ХХК Дашваанжил ХХК Юнигаз ХХК зэрэг байгууллага хамрагджээ. Эдгээрээс нь ШТСын талбай дээр ажиллаж байсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчиж байна. Харин Горгаз Дашваанжил ХХК стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байж. Шалгалтанд хамрагдсан . хувь нь улсын комиссоор байнгын ашиглалтанд хүлээлгэж өгөөгүй автомашин хийгээр цэнэглэх станц байршуулан шингэрүүлсэн шатдаг хий худалдаалах үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрсэн нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн Барилгын тухай хуулийн . заалтуудыг зөрчиж байна. Зөрчил гаргасан газар байгаагаас Горгаз ХХКийн Тэс петролиум ХХКийн Дашваанжил ХХКийн Синчи ойл ХХКийн байна.Барилгын тухай хуулийн .т заасны дагуу зөрчилтэй үйл ажиллагаа явуулж байгаа станцын цахилгаан хангамжийг түр хугацаагаар хязгаарлан хуулийн дагуу таван сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. |
УИХ дахь АНын бүлэг автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгэжих хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан. Бүлгийн дарга Д.Эрдэнбат Ерөнхий сайдад энэ талаархи хүсэлтийг хүргүүлсэн байна.Тавдугаар сарын нээс эхлэн хос тэжээлт шингэрүүлсэн хийгээр ажилладаг цахилгаан тэжээлт автомашины татварыг хувь бууруулж суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж болон насжилтаас нь хамааруулан онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон. Үүний дараа иргэд болон автомашин импортлогчид хуулийн хугацааг хойшлуулах талаар хэд хэдэн удаа санал хүргүүлжээ. Хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор онцгой албан татварыг олон улсын жишгээр ногдуулдаг. Гэтэл шатахууны зарцуулалт бага иргэдийн өдөр тутам ахуй хэрэглээ болсон автомашин шингэрүүлсэн хийгээс онцгой албан татвар авч байгаа нь буруу шийдвэр хэмээн иргэд үзэж байна. Тиймээс энэхүү хуулийн иөрдөх хугацааг хойшлуулан оны аравдугаар сарын ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж УИХд яаралтай өргөн барьж батлуулах асуудал яригдаж байна. |
. цагтДэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ Монголын Сайтын Холбооноос Хэвлэл мэдээллийн ёс зүй ба эгэх хариуцлага сэдэвт сургалт зохион байгуулна цагтМалын эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зарим асуудал эрдэм шинжилгээний бага хурал ХААИСийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно цагт ажил олгогчийн зөвлөгөөн МҮЭСТОнд болно.НМХГт шатахуун түгээх станц автомашины хийн түлшний станцуудад хийсэн хяналт шалгалт болон зарим байгууллага барилгын материалын найрлагад хууль бусаар өөрчлөлт оруулсан талаар мэдээлэл хийнэ цагтХХААХҮЯнд Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ цагтҮндэсний мэдээллийн төвд хүний эрхийн хуульч нар Хэвлэлийн эрх чөлөө Зөрчлийн хуулийг эсэргүүцэж сэдвээр мэдээлэл хийнэ.Монгол ньюс мэдээллийн төвд харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичгийн асуудлаар дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан багш эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газраас ШУАийн Олон улсын харилцааны хүрээлэнд Хятадын төрийн түүх боть ном хандивлана цагтУлаанбаатар зочид буудлын Өргөө танхимд ОӨУБЕГ БНСУын Соёл спорт аялал жуулчлалын яамны Зохиогчийн эрхийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна цагтАялал жуулчлал ба ажил эрхлэлт хөдөлмөрийн яармаг Улаанбаатар чуулгын байранд болно.Мишээл экспо төвд олон улсын үзэсгэлэн нээлтээ хийнэ. |
Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албанаас оны дүгээр сарын өдрүүдэд тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийж ажиллаа. Энэ хугацаанд нийт өргөдөл гомдол мэдээлэл хүлээн авсан байна.Гомдол мэдээллийн агуулгын хувьд . хувь нь ашиг сонирхлын зөрчил хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой . хувь нь гэмт хэргийн шинжтэй . хувь нь харьяалалд хамаарахгүй . төрийн байгууллагын ёс зүй хүнд суртал удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой гомдол мэдээлэл зонхилж байна. Гомдол мэдээллийг салбар байгууллагаар нь авч үзвэл боловсрол нутгийн удирдлага эрүүл мэндийн байгууллагатай холбоотой гомдол мэдээллийг харьцангуй олон ирүүлжээ. Тухайлбал Нийслэлийн р сургууль р сургууль р сургууль р сургууль р сургууль р цэцэрлэг р цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагууд хууль бус төлбөр хандив авч буй талаар ирүүлсэн бол Шастины нэрэмжит р эмнэлэг Сүхбаатар дүүргийн р хороо Баянзүрх дүүргийн р хорооны өрхийн эмнэлэгийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой гомдол мэдээллүүд цөөнгүй иржээ. Иймд иргэд олон нийт эцэг эх оюутан сурагчид хууль бус үйлдлийн талаар болон төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах төрийн байгууллагын хүнд сурталын талаар санал гомдол мэдээллийг АТГын дугаарын утсанд өгч цаашид энэ төрлийн хууль бус үйлдэл дахин гаргахаас сэрэмжлэхийг Авилагатай тэмцэх газраас зөвлөж байна. |
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг Аялалжуулчлалбаажилэрхлэлт хөдөлмөрийн яармагт жуулчны бааз тур оператор компани зочид буудал зоогийн газар зэрэг аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас нийт орчим ажлын байр зарлагдлаа. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй хөдөлмөрийн яармаг оны дүгээр сарын ны өдрийн цагийн хооронд Улаанбаатар чуулгын давхарт болно. Хөдөлмөрийн яармагийн үеэр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз тур оператор зоогийн газар зочид буудлын ажил олгогчид байгууллагаа танилцуулан ажилд шалгаруулж авна. Тус арга хэмжээг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар Залуучуудын хөгжлийн газар Аялал жуулчлалын Боловсрол хөгжлийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна хэмээн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ. |
Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газар хамтран ажил олгогчдын зөвлөгөөнийг Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд маргааш зохион байгуулна.Шилдэг шимтгэл төлөгч ажил олгогчийг шалгаруулах олон нийтэд сурталчилах нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн талаарх мэдээ мэдээллийг хүргэх хамтран ажиллах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.Зөвлөгөөнд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ажил олгогч оролцох бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр ЭМНДЕГын удирдлагууд болон холбогдох газар хэлтсийн дарга нар оролцоно.Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Засаг даргын орлогч Д.Энхтөр ИТХын дарга Ц.Сандуй Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Э.Ганбаатар МҮЭХны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга Ч.Лхагважав болон нийслэлийн зарим агентлагын удирдлагууд урилгаар оролцоно. Зөвлөгөөний үеэр шилдэг шимтгэл төлөгч ажил олгогчдыг шалгаруулахаас гадна хууль тогтоомжийг сурталчилах нээлттэй өдөрлөгийг Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газар нийслэл болон дүүрэг хамтран зохион байгуулнаНийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний жилийн ой тохиож байгаа учир энэ жил ажил олгогчдыг шалгаруулахаар шийдвэрлэсэн юм.Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан шилдэг ажил олгогчдыг шалгаруулах болзол журмын дагуу нийслэлийн хэмжээнд ажил олгогчийг шалгаруулж үндэсний шилдгийн шилдэг шимтгэл төлөгч ажил олгогчийг шалгаруулсан.Улсын хэмжээнд мянга нийслэлийн хэмжээнд мянга гаруй ажил олгогч байдаг. Нийгмийн даатгалд албан журмаар даатгуулсан даатгуулагчийн тоогоор тэргүүлсэн байх хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг үнэн бодитой тодорхойлж шимтгэл төлөлтөөрөө тэргүүлсэн байх шаардлагыг нэн тэргүүнд тавьсан.Мөн тайланг хуулийн хугацаанд тушаасан ажилтнуудынхаа нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулсан байх Даатгуулагчийн тогтвортой байдал өсөлт хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлт зэргийг харгалзан үзэж шалгаруулалтыг хийсэн юм гэж Нийслэлийн эрүүл мэнд нийгмийн даатгалын газраас мэдээллээ. |
Жолооныхоо үнэмлэхийг шинээр авах болон хаяж үрэгдүүлсэн жолооч нар түр үнэмлэхээр хөдөлгөөнд оролцож байгаа. Уг үнэмлэхийг зургаан сар л ашиглах боломжтой. Харин үнэмлэхний хэвлэлт ирэх долдугаараас эхлэн хэвлэгдэж эхэлнэ хэмээн Лицензийн төвийн мэргэжилтэн хэллээ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн утсаар авах боломжтой. |
Нийслэлийн ХанУул дүүргийн дүгээр хороо БогдханУулын НүхтийнАм гэдэг газар ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар ны өдрийн цагт ОБЕГын харъяа Аврах тусгай анги Нийслэлийн аврах анги Нийслэлийн Онцгой байдлын газрын ХанУул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах дугаар анги Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах дугаар ангийн албан хаагчид ажиллалаа.Мөн Нийслэлийн Онцгой байдлын газар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн жижүүрийн бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний дугаар анги БогдханУулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан албан хаагчид орон нутгийн нийт хүн техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж түймрийг оны дүгээр сарын ны өдрийн цагт цурманд оруулсан.ХанУул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах ангийн албан хаагч техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж хоносон байна.Гарч байгаа түймрийн орчим хувь нь иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байдаг. Тухайлбал өчигдрийн түймэр Нүхтийн ам дах хувийн орон сууцнуудын харуулын ажилтан настай эрэгтэй ил гал түлж гал алдсанаас гарсан нь тогтоогдоод байгаа юм байна.Түймэрт найман га талбай шатжээ.Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар огцом дулаарч хуурайшилт ихтэй байх тул иргэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж асаасан гал шүдэнз татсан тамхины гал цог нурмыг бүрэн унтраах халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх саванд хийж байх түймрийн хуурайшилт ихтэй үед ой хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. |
. цагтНийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба НМХГ нийслэлийн Цагдаагийн газраас хотын гудамж дахь цахилгаан гэрлийн шон дээр наасан зар сурталчилгаа болон бусад зүйлсийн талаар мэдээлэл хийнэ цагтМУИСийн Дугуй танхимд их зохиолч В.Инжаннашийн эснэсний жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний хурал болно.Нийслэлийн дүгээр тусгай сургуулийн сурагчдын эрхийг хамгаалах асуудлаар Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо Хохирогч иргэдийн эрхийг хамгаалах холбоо ТББаас Монгол Ньюст мэдээлэл хийнэ цагтХөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын Нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно.Элэг бүтэн Монгол чуулганы талаар Оном сангийн удирдлагууд Монгол ньюст мэдээлэл хийнэ.Монголын хөлбөмбөгийн холбоонд Хүрхрээ үндэсний дээд лигийн нээлтэд зориулсан Оддын хөлбөмбөг бооцоот халз тоглолтын талаар мэдээлэл хийнэ цагтМонголын хүүхдийн урлан бүтээх төвд сурагч Б.Базарсадын Хийморь бие даасан үзэсгэлэнгийн нээлт болно. |
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Засаг даргын тамгын газрын бодлого хариуцсан алба хэвлэлийн хурал хийлээ. Хурлаар Ерөнхий боловсролын тусгай дүгээр сургуулийн захирлыг өнөөдрөөс албан тушаалаас нь чөлөөлсөн талаар мэдэгдэв. Тус сургууль дээр үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор НЗДТГаас захирамж гаргасан. Өчигдөр БСШУСЯны сайдын дүгээр тушаалын дагуу гарсан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцлаа. Ингээд бид өнөөдрөөс эхлэн дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын хариуцлага алдсан гэж үзэн ажлаас чөлөөллөө хэмээн Нийслэлийн Засаг даргын Нийгэм асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэллээ. |
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан докторант Б.Энхтунгалагтай хувиргасан амьд организм хүрээлэн буй орчиндоо нөлөөлж байж болзошгүй талаар ярилцлаа. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг хорт хавдар үүсгэх уг үндэс нь залуучуудын өвчлөл их байгаа нь хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь болохоор генийн өөрчлөлттэй буюу хувиргасан амьд организмгүйгээр хүн төрөлхтөний аж амьдралыг цаашид төсөөлөхөд бэрх болсон гэж үзэж байна. Та ер нь ямар байр суурьтай байна вэ Орчин үед мал амьтны ашиг шим ургамлын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор эрдэмтэд тухайн биед байгаа генийг өөр амьд биед шилжүүлэн хэрэглэж байгаа. Ургамлын хувьд газар тариалангийн бүтээгдэхүүний ургацыг сайжруулах шавьж ургамлын өвчинд тэсвэртэй болох гэх мэт давуу талтай. Гэвч энэ шилжмэл ген маань байгаль орчин ургамалд бас сөргөөр нөлөөлж байна. Тухайн ургамал хүрээлэн буй орчныхоо ургамалд тоосоо хүртээж ингэснээр байгалийн унаган төрх нь алдагдах магадгүй химийн бодист тэсвэртэй хорт ургамал зэрэгцэн ургах зэрэг нөлөөллүүд байна. Тиймээс хүнсэнд хэрэглэх ногоог заавал хүлэмжид тарих хэрэгтэй. Мөн мах сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор малд энэ аргыг ашиглаж байна. Тухайлбал Америкт сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан гормоныг үнээнийхээ хувьд нь тарьдаг. Гэтэл энэ нь бусад оронд хийсэн судалгаагаар сүүний гарцыг нь нэмэгдүүлж байгаа хэдий ч хөхтөн амьтныхаа эрхтэн системд нь бас нөлөөлж байна. Ялангуяа элэг нойр булчирхай бөөрөнд өөрчлөлт өгч байна гэж үзсэн. Дэлхийн хүн ам өсч буй учраас өдөр тутамдаа хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага их байна. Тиймээс аль болох шим тэжээллэг хүнсийг өртөг багатайгаар их хэмжээтэй үйлдвэрлэх нь нийгэм эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Энэ нь нэг талдаа эрчим хүч мөнгө төгрөг хэмнэн ургац арвин авах мах сүүний гарцыг нэмэгдүүлэх гээд давуу талтай. Нөгөөтэйгүүр шилжмэл гентэй малын тэжээл хэрэглэсэн мал амьтад эмийн бодист маш тэсвэртэй байна. Харин үүнийг хэрэглэж буй хүний антибиотикт мэдрэг чанар нь алдагдаж эмчилгээний үр дүнд нөлөөлнө. Хоёрдугаарт хамгийн гол асуудал нь үүнд харшил өдөөгч уураг ихээр илэрч байгаа юм. Сүүлийн үед хоол хүнснээс төдийгүй өмссөн хувцас тэр байтугай модон эдлэлээс хүртэл харшилж байгаа гэдэг. Тэгэхээр энэ нь генийн өөрчлөлттэй хүнсийг их хэмжээгээр хэрэглэсэнээс үүдэж байна гэсэн үг үү Яг генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэсэнээс болоод харшлын өвчлөл ихэссэн гэдэг судалгаа бол байхгүй. Дэлхийн эрдэмтэд хүртэл хоёр туйлд хуваагдчихаад байгаа. Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийхээ хувийг магадгүй бүр хувийг нь импортолж байгаа. Тиймээс хаана нь ямар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн орж ирж байгааг хэн ч мэдэхгүй байна Олон улсын зохицуулалтаар буюу Картагений протоколлд хувиргасан амьд организмтай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа бол тухайн улсдаа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой. Харин тухайн бүтээгдэхүүнийг импортож буй улс эрсдэлийн үнэлгээг нь хийж баталгаажуулна. Ингэснийхээ дараа л оруулах эсэхээ шийднэ. Олон улсад зохицуулж өгсөн эрхзүйн акт нь энэ. Монгол Улсын Хувиргасан амьд организмын тухай хуулийн .т хувиргасан амьд организм ба түүнээс гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг заавал савалж шошголно гээд заачихсан байгаа. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн т хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үндэсний болон олон улсын төвшинд хэрэглэж буй тэмдэг тэмдэглэгээг тавих ёстой гэж заасан байдаг. Гэтэл хэрэглэгчдэд сонголт хийх эрхийг нь олгож энэ тэмдэг тэмдэглэгээг хийхгүй байна шүү дээ. Ер нь түгээмэл хэрэглэгдэж буй генийн өөрчлөлттэй хүнс нь ямар бүтээгдэхүүн байдаг вэ Дэлхийд байгаа шар буурцгийн хувь нь эрдэнэшишийн хувь нь шилжмэл гентэй. Монгол Улсын хувьд хүнсний хомсдолгүй орон шүү дээ. Хүн ам харьцангүй цөөн мөртлөө бэлчээрийн нөөц арвинтай. Байгалийн гаралтай түүхий эд хүнсний бүтээгдэхүүн бэлчээрийн малын мах хүнсэндээ хэрэглэх боломжтой мөртлөө заавал шилжүүлсэн гентэй хүнсний бүтээгдэхүүн идэхээс татгалзвал зүгээр гэж би хувьдаа боддог. Аз болоход монголчууд эрдэнэ шиш шар буурцгийг хүнсэндээ тийм ч ихээр хэрэглэхгүй юм даа. Сүүлийн үед л цагаан ногоон хоолтнууд олшрох шинжтэй. Тэд шар буурцгийг түлхүү хэрэглэж байгаа болов уу. Түүнээс биш монголчуудын үндсэн хүнсэнд нь энэ хоёр нэг их хувь эзлэхгүй байх Шар буурцгаас гадна рапсын тос чихрийн нишингэ амтат чинжүү улаан лооль төмс чипс гүзээлзгэнэ хан боргоцой шар хулуу зэрэг нэлээд хэдэн бүтээгдэхүүнд шилжмэл ген хэрэглэж байна. Манай газар тариалан эрхлэгчид ч бас рапс хөрс сүйтгэж байна үгүй сүйтгээгүй гээд л хоёр хуваагдчихсан юм билээ Өнөөдөр рапс хөрс сүйтгээгүй гэж байгаа ч хүрээлэн буй орчныхоо ургамалд тоос хүртээж хөрсний унаган байдлыг нь алдагдуулж байгааг үгүйсгэхгүй.Г.Чимэг |
оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг өнөөдрөөс эхлэн бүртгэнэ хэмээн Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ. Бүртгэл ирэх сарын ныг дуустал үргэлжилнэ.Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгийн бүлэгт нийт хүүхэд хүмүүжиж байгаа. Тэдний нь ирэх намар сургуульд элсэн орно. |
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн оны үйл ажиллагааны хөтөлбөрт Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Оюутан цагдаа хөтөлбөрийг зохион байгуулан хамтран ажиллаж байна. Гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулахад олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан Оюутан цагдаа буюу цагдаагийн туслах ажилтнаар ажиллах сонирхолтой их дээд сургуулийн оюутнуудыг оны дугаар сард бүртгэн Нийслэлийн аялал жуулчлалын газар Монголын оюутны холбоотой хамтран оюутныг сонгон шалгаруулж үе шаттайгаар сургалтанд хамруулсан. Үндэсний баяр наадмын өдрүүдэд иргэд жуулчид ихээр төвлөрдөг Сүхбаатар Чингэлтэй ХанУул дүүрэг Сонгинохайрхан дүүргийн Хүй долоо худаг зэрэг газруудын харьяа цагдаагийн хэлтсүүдэд оюутныг хуваарилан хариуцуулж чиглэлд цагдаагийн алба хаагчтай хамтран эргүүлд ажиллуулахад иргэн гадаадын жуулчин иргэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулж зөвлөгөө өгч туслалцааг үзүүлэн ширхэг санамж сэрэмжлүүлгийг тараан ажиллажээ. Баяр наадмын өдрүүдэд гадаадын жуулчдаас өртөгдөн хохирсон гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад нэгжээр буюу . хувиар буурсан үзүүлэлттэй эерэг дүн харагдаж байна. Баяр наадам дууссаны дараа оюутан цагдааг Нийслэлийн Баянгол Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй ХанУул Сонгинохайрхан Иргэний агаарын тээвэр Төмөр замын цагдаагийн хэлтсүүдэд дахин хуваарилан чиглэлд ажиллуулан үр дүнг өдөр тутам тооцож хяналт тавьж ажиллаж байна. Оюутан цагдааг ажиллуулж эхэлснээр Нийслэл хотод аялал жуулчлалааар ирж байгаа гадаадын иргэд жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг авдаг болсон нь үр дүнтэй ач холбогдолтой ажил болж байгаа юм. |
Энэ онд Улаанбаатар хотод БНХАУын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр . км авто зам тавих хуучин гүүр шинэчлэх болон шинээр гүүр барих төсөл хийгдэнэ. Харин Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр шинэчлэх төсөл замын байгууламжийн засвар хийгдэх бөгөөд Орбитийн уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамжны . км замын өргөтгөлийг шинэчлэх ажлыг Хөгжлийн банк санхүүжүүлнэ. |
Нийгмийн даатгалын цахим машинаар олгож буй дөрвөн төрлийн лавлагаа тодорхойлолтыг иргэд даатгуулагч ажил олгогч нарт ойртуулж илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор ЭМНДЕГ Үндэсний дата төвтэй хамтран Улаанбаатар хот болон аймгийн төвүүд нэг цэгийн үйлчилгээний газруудад байрлаж байгаа Төрийн үйлчилгээний цахим ТҮЦ машинаас өнөөдрөөс эхлэн авах боломжийг бүрдүүлжээ.Тиймээс та өөрт ойр байгаа ТҮЦ машинаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдэл тэтгэврийн эрх үүссэн эсэх болон ажил олгогчийн шимтгэл төлөлтийн лавлагаагаа авах боломжтой боллоо. Нийслэлийн хэмжээнд ТҮЦ машин байгаа аж. Г.Чимэг |
Манай улсад орчим хувийн дунд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдгээр нь суралцах орчин болоод заах арга барилаасаа хамаараад төлбөрийн хувьд харилцан адилгүй байгаа. Хамгийн өндөр төлбөртэйд ХанУул дүүрэгт байрлах сургууль. Тэдний бага ангийн жилийн төлбөр мянган ам.доллар бол хамгийн хямд төлбөртэй нь Баянзүрх дүүрэгт байрлах Хөвгүүд дунд сургууль юм байна. Бага анги гэлтгүй тэдний төлбөр нэг сая төгрөг.Манай улсын дээд сургуулиудын төлбөр . сая төгрөгийн хооронд хэлбэлздэг. Жилдээ мянган төгрөгөөр шахуу нэмэгддэг эдгээр сургуулиуд хувийн дунд сургуулийн хажууд төлбөрийн хувьд жижигдмээр. Хувийн сургуулиудын төлбөрт хяналт тавих боломжгүй. Учир нь нэг хүний хувийн өмч учраас. Мөнгөний ханш унасан энэ үед энгийн нэг дунд сургуулийн төлбөр бараг нэг өрөө байрны үнэтэй тэнцэж байна. |
Эмнэлгүүдийг хоёр ээлжинд оруулснаар үйл ажиллагаа нь хэрхэн явагдаж байгаад хяналт шинжилгээ үнэлгээ хийжээ. Таван эмнэлгийг хоёр ээлжинд оруулахад хүний ажлын байрыг бий болгож цалингийн сантай нь шийдвэрлэсэн байна.Эмнэлгүүдийг ажлын өдрүүдэд цаг хүртэл хагас сайнд цаг хүртэл ажиллуулж байгаа нь хүлээгдэл чирэгдлийг хоёр дахин бууруулжээ. Одоо харин хагалгаанд орох иргэд бага зэргийн хүлээгдэлтэй байгаа аж. Үүнийг бууруулахын тулд Эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг санхүүжүүлснээр чирэгдэл хоёр дахин буурна гэж тооцоолж буй юм байна. |
Монгол Улсын иргэн Абдул Карим шонхор шувууг хууль бусаар агнаж хилээр гаргахыг завдсан болохыг цагдаагийн байгууллага илрүүлж шүүхэд шилжүүлсэн тухай мэдээ олон нийтийн цахим сүлжээгээр тархсан. Абдул Каримын өмгөөлөгч өнөөдөр энэ мэдээллийг үгүйсгэж ташаа мэдээлэл гэж тайлбарлалаа. Тиймээс иргэн Абдул Карим шонхор шувууг хууль бусаар агнасан гэх мэдээллийг нэр хүндэд нь санаатайгаар халдсан үйлдэл гэж үзэн цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлт тавьжээ. Цагдаагийн байгууллагаас уг мэдээлэл нь үндэслэлгүй болохыг шалган тогтоосон байна. Абдул Каримын өмгөөлөгч А.МөнхӨлзий Уг мэдээлэлд Катар улсын иргэн Абдул Карим шонхор шувууг хууль бусаар барьж хилээр гаргахыг завдсан гэх зүйлийг дурдсан. Энэ нь Катар улсын нэр хүндийг үндэслэлгүйгээр унагаасан тус улсын иргэд манай улсын шонхор шувууг хууль бусаар барьж хил гаргадаг гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэхүйц маш том алдаа болсон. Уг гэмт хэрэгт холбогдсон этгээд нь Катар улсын иргэн биш гэдгийг холбогдох албаны хүмүүс тогтоосон гэсэн юм. Абдул Карим болон Катар улсын иргэн шонхор шувууны хууль бус ан агнуурт хамааралгүй гэдгийг ийнхүү түүний өмгөөлөгч мэдэгдлээ. |
ШУТИСийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн багш доктор Д.Дөлгөөнтэй ярилцлаа. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэж байна. Энэ нь үр удамт сөргөөр нөлөөлнө хэмээн эсэргүүцдэг нэг хэсэг бий. Харин та бол хүн төрөлхтөн генийн өөрчлөлттэй хүнсгүйгээр цааш явах боломжгүй гэж үздэг юм билээЯмарваа нэг шинэ зүйл гарч ирэхэд эсэргүүцэгч тал үргэлж байдаг. Мэдээж хэрэг түүнийг дэмжигч тал ч бас бий. Үргэлж л ийм байсан. Одоо ч гэсэн сонин юм ярьдаг хүмүүс их бий. Жишээлбэл бичил долгионы зуухыг анх гарахад аюултай шүү дээ гэж баахан ярьсан. Одоо айл болгон хэрэглэж байна. Тэгээд яадаг ч үгүй байж л байна. Үүнтэй адил генийн өөрчлөлттэй хүнсийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн ихэнх нь миний ажигласнаар мэргэжлийн бус байдаг. Хамгийн эхэнд ген гэж яг юу байдгийг мэдэх хэрэгтэй. Тэр хүмүүсийн санаанд юу байдаг вэ гэхээр аа удамшлийн мэдээлэл нэг тиймэрхүү л зүйл байгаа. Яг юу юм бэ. Харж барьж болох уу бүү мэд. Тэгсэн хэр нь ээ Өө генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн буруу л гэдэг. Гэтэл генийн өөрчлөлт гэдэг зүйлийг байгаль эх өөрөө олон зуун сая жилийн өмнөөс хийгээд эхэлчихсэн юм. Энэхүү генийн өөрчлөлт гэдэг зүйлийн үр дүнд хомосапиенс буюу оюун ухаант хүний амьд бие бий болсон. Хүн төрөлхтөний хамгийн анх хийсэн генийн өөрчлөлт бол одоогоос мянган жилийн өмнө нохойг гэршүүлсэн явдал юм. Чононоос нохойны өөрчлөлтүүдийг бий болгосон нь генийн өөрчлөлт. Түүнээс хойш хүн төрөлхтөн маш олон амьд биетүүдийг гэршүүлсэн. Манай улсын нөхцөлд юу яригддаг вэ гэвэл хятадууд тариалангийн талбайгаа хоёр хуваагаад химийн зэвсэг туршиж байсан бохир талбайдаа генийн өөрчлөлттэй төмс хүнсний ногоо тариад түүнийг нь монголчууд идээд хорт хавдартай болж байна. Өвчлөл хоол хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой гэх мэтээр ярьдаг Үүнийг би мэдэхгүй. Хятадууд юу хийж байгааг би мэдэхгүй байж мэддэг юм шиг ярьж болохгүй шүү дээ. Генийн өөрчлөлт гэдэг бол химийн бордоо хүнсний нэмэлт биш. Генийн өөрчлөлт гэдэг бол молекул биологийн аргуудыг ашиглаад амьд биед генүүдийг өөрчлөн шинэ төрлийн үүлдэр сортуудыг гаргаж авах арга юм. Түүнээс биш үүнд ноцтой зүйл яригдахгүй. Задардаггүй синтетик ашигладаггүй. Харин цацраг идэвхитэй бодисоор бохирлогдсон талбайд төмс хүнсний ногоо тарьвал ийм төрлийн бохирдолтой байх нь тодорхой. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Манай иргэд шинжлэх ухааны суурь мэдлэгээ нэмэхийг хүсэхгүй байна. Ген гэж ийм юм байдаг генийн өөрчлөлтийн үр дүнд ингэнэ гээд ярих гэхээр ойлгохыг ч хүсдэггүй. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн дээрээ зарим улс орон тэмдэглэгээ хийж байгаа. Зарим нь бүр генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэхийг хориглодог юм билээ. Харин манай улсад одоохондоо ийм жишиг алга. Хуулиараа ийм тэмдэг тэмдэглэгээг тавих ёстой. Харин манай улсад генийн өөрчлөлттэй хүнсийг хориглочихвол өнөөдрийн хэрэглээнд байгаа зүйлсийн ихэнх нь алга болно. Хамгийн наад зах нь бүх төрлийн хиам байхгүй болно. Яагаад гэвэл хиаманд орж буй нэмэлт бодисууд бүгд генийн өөрчлөлттэй. Тэгээд хорьсоныхоо дараа Өө буруу шийдвэр гаргасан байна шүү дээ гэж ярина л биз. Хамгийн гол нь генийн өөрчлөлт гэдгээ ойлгож мэдээгүй байж дураараа шийдвэр гаргаж болохгүй. Зарим оронд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг лангуун дээрээ ялгаад тавьчихдаг. Монголд ч гэсэн генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг лангуун дээрээ ялгаж тавьдаг болмоор юм биш үү Би бол органик хүнсэнд дүргүй. Яагаад гэвэл органик мах гэвэл тухайн амьтан ямар ч вакцин тариулаагүй ямар ч эм уугаагүй байх ёстой. Органик алим өт хорхойгоор дүүрэн байдаг. Тэр өт ямар бодис ялгаруулсан бэ гэдгийг хэн мэдэх вэ. Тэр өт ямар нэгэн хорт бодис ялгаруулаад тэр нь алиман дээр цацдаг пестицидээс ч хамаагүй илүү хортой байх юм билүү. Тэгээд ч нэгж талбайгаас авах органик хүнсний ургац маш бага. Тиймээс би хяналттай органик биш хүнсэнд илүү дуртай. Яг ямар технологиор яаж хийсэн бэ. Дүрэм журмаа барьж хийсэн үү гэдэг нь харин маш чухал. Асуудал юунаас үүсдэг вэ гэвэл аюулгүй ажиллагааны дүрэм журмаа биелүүлээгүйгээс болдог. Тиймээс миний бодлоор манай улсын хувьд генийн өөрчлөлттэй хүнсийг лангуун дээр ялгаж тавина гэдэг утгагүй зүйл. Хэрэв ингэвэл бизнес эрхлэгчдийг аймшигтай хүчтэй дарамтална гэсэн үг. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ хувийг гадаадаас авч байгаа. Тэгэхээр энэ чинь бизнесийн чөлөөт өрсөлдөөн гэдэг зүйлийг зөрчинө. Гэхдээ хувийн эерэг бас сөрөг зүйл гэж байдаггүй шүү дээ. Генийн өөрчлөлттэй хүнсэнд ч гэсэн эерэг болоод сөрөг тал бий байх Уучлаарай ямар сөрөг талтайг нь би мэдэхгүй байна. Одоогоор яг батлагдчихсан сөрөг тал юу ч байхгүй. Харин эерэг тал нь маш олон. Яахав генийн өөрчлөлттэй хүнс аюултай гэдгийг батлах гэж маш олон туршилт хийж үзсэн. Тэгээд чадаагүй. Тийм учраас болзошгүй аюул гэж ярьдаг юм. Ямар ч аюул болоогүй ямар нэгэн хор хөнөөл учраагүй байгаа л даа. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ магадгүй жилийн дараа аюул гарах ч юм билүү. Тийм болохоор болзошгүй аюул гэж үзэл бодлоо хамгаалдаг. Манай улс Картагений протоколлд нэгдчихсэн. Үүнд юу гэж заасан бэ гэвэл генийн өөрчлөлт байвал бүртгэлжүүлнэ гэсэн. Түүнээс биш хорино гэж байхгүй. |
Монгол Улсын иргэн Абдул Каримыг Катар Улсын иргэн хууль бус наймаачин гэх мэтээр олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдаж байгаа талаар түүний өмгөөлөгч маргааш цагт Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Тэрээр өмнө нь Н.Энхбаяр хууль бусаар хувьчилж авсан гэгддэг Улаанбаатар таймс сонины газрыг дуудлага худалдаагаар тэрбумаар худалдаж авахаар болж байсан ч энэхүү шийдвэрээсээ няцаж байсан юм. Анх долоон тэрбум саяас эхэлж дуудсан үнийг тэрээр ийнхүү өсгөж өгсөн ч Шонхрын наймаачин гэх мэтээр зарим хэвлэлээр цоллуулаад авч амжсан.Тухайн үед тус дуудлага худалдаанд есөн санал ирүүлсэн бөгөөд Абдул Карим худалдан авах эрхтэй болсон юм. Гэвч хэвлэлийнхэн түүнээс худалдан авсан газраа ямар зориулалтаар ашиглах талаар асуухад ганц ч үг ганхийгээгүй. Араб гаралтай монгол эхнэртэй тэрээр орчим настай. Монголд ирээд гаруй жил болж байгаа аж. Харин манай улсын хуулиар бол гадаадын иргэн Монголд ирээд дор хаяж хоёр үеэрээ амьдарч байж Монголын иргэншилтэй болох ёстой гэж заасан байдаг аж. Гэвч Абдул Каримын хувьд онд Монголын иргэншилтэй болжээ. |
Гадаадын иргэн харьяатын газрын Хяналт шалгалтын газраас оны төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтууд явагдаж байна. Төлөвлөгөөт шалгалтад эмнэлэг сургууль үйлдвэр засварын газар зэрэг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжүүд жилд удаа хамрагддаг.Энэ удаад Хяналт шалгалтын газраас гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг аж ахуйн нэгж байгууллагуудад төлөвлөгөөт шалгалтыг . . ны хооронд удирдамжийн дагуу явуулж эхлээд байна.Тэгвэл өчигдөр буюу . . нд Хяналтын улсын байцаагч Ч. Өсөхбаяраар ахлуулсан баг Эрүүл мэндийн яамны харьяа Найрамдал эмнэлэг болон Скай эмнэлэгт ажиллалаа. Уг эмнэлгүүдийн хувьд үйл ажиллагаа явуулах гэрчилгээ тусгай зөвшөөрөл эмчийн эмчлэх эрхийн сертификат болоод тус эмнэлгийн ажилтнуудын Монгол Улсад оршин суух зөвшөөрөл нь ямар нэгэн зөрчилгүй хууль ёсны дагуу хэвийн үйл ажиллагаа явуулж байлаа.Харин өмнөх шалгалтын явцад гадаадын иргэд биедээ бичиг баримтаа авч яваагүй хэд хэдэн тохиолдол гарчээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар гадаадын иргэн нь Паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах үүрэгтэй байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд захиргааны хариуцлага хүлээх үндэслэл болдог байна. Тиймээс гадаадын иргэд ямар ч тохиолдолд өөрийн бичиг баримтаа биедээ авч явахыг мэргэжлийн хүмүүс сануулж байсан юм. |